Өнөөдөр гэгээн хайрын буюу Валентиний баярын өдөр. Эл өдрийг барууны оронд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бол монголчууд сүүлийн таван жилд түлхүү тэмдэглэх болсон.
Энэ баярыг ихэвчлэн залуус тэмдэглэх болсон нь хүчтэй давалгаа үүсгэж буй аж. Тэгвэл Валентиний баярын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Баримт 1. Гэгээн Валентиний өдрийг 13 зууны үеэс эхлэн Европ даяар, харин 1777 оноос Америк даяар тэмдэглэдэг болсон түүхтэй.
Баримт 2. Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг нь байна. Үүний 2,450 кг-ыг нь бүсгүйчүүд бэлэглэдэг байна.
Баримт 3. Ихэвчлэн бүсгүйчүүд хайртай залуудаа шоколад хайлуулж зүрхэн хэлбэрт оруулаад хайртайгаа илчлэх, батлах гэх мэтээр сэтгэлээ илчилдэг.
Баримт 4. Улаанбаатарт гэгээн хайрын баяраар 24,120,000 сарнай цэцгийг эрчүүд хайртай бүсгүйдээ бэлэг болгон худалдан авдаг.
Баримт 5. Хосуудын бие биедээ билэглэдэг 3,8 тонн шоколадаар бүх л бүтэн хамер жийп худалдан авч болно.
Баримт 6. Хосууд гэгээн хайрын баяраар 60 мянган төгрөгний зардал гаргадаг гэсэн тооцоо байдаг аж.
Баримт 7. Нийт хосуудын 12 хувь нь ажил дээрээ валентинийн билэг хүлээн авдаг нь үнэн. Улаанбаатар хотод амьдардаг 15-35 насны нийт хүмүүсийн 36 хувь нь ганц бие, 27 хувь нь үерхдэг, 1 хувь нь сүй тавьсан, 36 хувь нь гэрлэсэн байдалтайгаар валентинийн баярыг угтаж байна.
Баримт 8. Валентины баярын маш олон түүх домог байдаг.
Баримт 9. Эл өдөр эртний Ромд Lupercalia хэмээх эротикийн наадам явагддаг байсан бол эртний Орос улсад Петр, Феврониягийн өдөр хэмээх гэгээн баярыг тэмдэглэдэг байжээ.
Баримт 10. Гэгээн Валентиний өдрийг 16 гаруй зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж.
Баримт 11. 1800 оны үед сэтгэл зүйчид өвчтөндөө шоколад идэх хэрэгтэй гэж зөвлөдөг байжээ. Учир нь тухайн ирж буй өвчтөн бүгд хайр сэтгэлээс болж зөвлөгөө авдаг байв.
Баримт 12. 1800 оны сүүл үеэр Ричард анхны шоколадыг гарган авч байжээ.
Баримт 13. 35 сая зүрхэн хэлбэртэй шоколадыг гэгээн хайрын өдрөөр авдаг байна.
Баримт 14. АНУ-д тэрбум долларын цэвэр ашгийг зөвхөн амттан, чихрээс олдог гэнэ.
Баримт 15. Валентины баяраар цэцэг авсан хүмүүсийн 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй байдаг аж.
Баримт 16. Эмэгтэйчүүдийн 15 хувь нь өөрөө өөртөө цэцэг явуулдаг гэсэн сонирхолтой байримт ч байдаг аж.
Баримт 17. Улаан сарнай эл өдрийн утга учир бөгөөд тод өнгө нь сэтгэл хөдлөлийг улам “асааж” өгдөг.
Баримт 18. АНУ даяар энэ өдөр 189 сая баглаа сарнай цэцэг зарагддаг.
Баримт 19. 110 сая баглаа улаан сарнайг гурван өдрийн турш хүргэлтийн үйлчилгээгээр авдаг байна.
Баримт 20. Анхны сарнайг 5000 жилийн тэртээ Азид тарьж ургуулсан гэж үздэг байна. Харин зэрлэг сарнай бүр эрт буюу 35 сая жилийн тэртээ бий болсон ажээ.
Баримт 21. Валентины баяраар дунджаар 145 сая мэндчилгээний хуудас зарагддаг бол мэндчилгээний хуудас худалдан авагчдын 85 хувь нь эмэгтэйчүүд. Энэ өдөр эмэгтэй багш нарт мэндчилгээний хуудас ихээр ирдэг байна.
Баримт 22. Дэлхийн долоо гайхамшгийн нэг болох Таж Махалыг гэгээн хайрын баяраар эхнэртээ зориулж өгч байв.
Баримт 23. Гэртээ амьтан тэжээдэг эздийн гурван хувь нь өөрийн хайртай амьтандаа энэ өдөр бэлэг өгдөг аж.
Баримт 24. Энэ өдөр 220.000 хуримын санал тавьж байсан гэх мэдээлэл байв.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)