Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад хоёр сарын өмнө батлан даалтад гараад байгаа юм.
Ингээд энэ удаагийн 24 баримт түүний ярилцлагаар үргэлжилж байна.
Баримт 1: Гурван жилийн өмнө өвчилсөн зүрхний өвчин сэдэрч саатуулагдаж байхдаа батлан даалтад гарсан. Батлан даалтад гараад хоёр сар шахам болж байна.
Баримт 2: Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЭМСЯ-ны байранд байхад АТГ-ын нөхдүүд иргэн Даваасүрэнгээс тодорхой хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийн мөрөөр шалгах гэж байна хэмээн ирсэн.
Баримт 3: Тэд намайг үйлдэл дээрээ мөнгө авч тоолж байхад баривчлаагүй. Зарим хүмүүсийн хэлсэн шиг би ширээн дээрээ мөнгө тавьчихаад тоолоод сууж байсан зүйл байгаагүй.
Баримт 4: Хэвлэл мэдээллээр 500 гаруй сая төгрөг гэж мэдээллээд байсан. Гэвч тийм биш. Асуудлыг шүүх дээр шийдэх ёстой.
Баримт 5: Мөн “Мөнгө авч ирж өгсөн хүн бол Осорын Даваасүрэн гэх хүн. Надтай ойр дотно явдаг 50 гаруй насны хувийн бизнес эрхэлдэг ах маань. Түүнээс биш аль нэгэн ААН, компанитай тохиролцож, тендерийн зорилгоор авсан мөнгө биш. Энэ бол цэвэр намын санхүүжилттэй холбоотой, хандив тусламж.
Баримт 6: Ц.Оюунбаатар миний өмнөөс өргөдөл бичиж түүнийгээ мэдээлсэн.
Баримт 7: Тодруулбал, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэрбээр үүнийг үгүйсгэж “Өөрөө сайн дураараа гаргаагүй. Миний өмнөөс Ц.Оюунбаатар өргөдөл бичиж, тухайн мөнгөний асуудлыг тайлбарлаж бичсэн байсныг анзааралгүй гарын үсгээ зурсан.
Баримт 8: Өөрөөр хэлбэл, гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй.
Баримт 9: Сайхан сэтгэл гаргаж ирсэн ч түүний цаана тийм юм болно гэж бодоогүй.
Баримт 10: Миний өмнөөс хэвлэлийн хурал хийгээд тэр өргөдлөө тайлбарласан.
Баримт 11: Би хоригдож байсан учраас өмгөөлөгчөөрөө дамжуулж тайлбар хийхийг хүссэн. Гэтэл Ц.Оюунбаатарын олж өгсөн өмгөөлөгч маань “Та одоо тайлбар хийгээд нэмэргүй” гэсэн.
Баримт 12: Надад хэлэх үгийг хүртэл зааж, хянадаг өмгөөлөгчдийг намын шугамаар тавьж өгсөн. Гэхдээ манай аав тэдэнд 60 сая төгрөгийн гэрээ хийж төлсөн байна лээ.
Баримт 13: Тухайн яригдаад байсан мөнгөний асуудлыг хүртэл өөрсдийнхөөрөө тайлбарласан. Ингэхээр би нэг бол худлаа яриад байх сонголттой болж байгаа юм.
Баримт 14: Би намынхаа нэр хүндийг бодсон. Гэхдээ би үнэн бодит байдлыг ярихгүй бол цаашид олон Г.Шийлэгдамбыг хохироох болно.
Баримт 15: МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Г.Шийлэгдамбын захидалд дурдагдсан өөрт нь өгсөн гэх 50 мянган ам.долларыг аваагүй хэмээгээд байсан. Тэгвэл энэ мөнгийг Г.Шийлэгдамба өөрийн биеэр Н.Энхбаяр даргад албан өрөөнд нь намын санхүүжилт болгож, хоёулахнаа байхдаа өгсөн гэлээ.
Баримт 16: Мөн тэрбээр Н.Энхбаярыг намын санхүүжилтийг бүрдүүлэх ажлыг хариуцлагатай хийхийг шахан, албан тушаалаа өгөхийг ч шаардаж байсан тухай ярьсан юм. Ийнхүү дарамттай байгаагаа МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад хэлж байсан гэдгээ ч дуулгалаа.
Баримт 17: Г.Шийлэгдамбыг намын байран дээрээ ирэхгүй байхыг хүсчээ.
Баримт 18: Тэрбээр батлан даалтаас гарсныхаа дараа Н.Энхбаяртай нэг удаа уулзаж, эр хүний ёсоор чанга тэврэлдээд салсан гэдгээ хэллээ.
Баримт 19: Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Шадар сайд боллоо гээд айхгүй байна. Би үнэнийг тогтоохыг хүсч байна. Хэрэв үнэнийг тогтоож чадвал намын бусад нөхдөд зөв зам болно” гэлээ.
Баримт 20: Түүнчлэн өөрийг нь ЭМСЯ-ны сайдаас чөлөөлөөгүй байгаа. Гэхдээ би албан тушаалтай зууралдахыг хүсэхгүй байна” гэсэн юм.
Баримт 21: Г.Шийлэгдамба МАХН-ын бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон гэдгийг ч ярилаа.
Баримт 22: Ц.Оюунбаатар намайг Засгийн газрын гишүүн болон намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг өгөх шаардлагыг тавьж тусгайлан бэлдсэн баланкан дээр гарын үсэг зуруулаад явсан.
Баримт 23: Би худлаа ярихыг хүсэхгүй байна. Үнэнийг тогтоохыг хүсч байна.
Баримт 24: Н.Энхбаяр дарга намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (50)