УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан асуулт асууж нэлээд шүүжлэв. Харин үүний хариуд Ерөнхий сайд аав нарт нь захидал бичсэнд гайхаж, улс төрийн тоглолт хийж байгаад нь харамсаж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр “Манай аав 80-тай. Баярцогтын аав бас 80-тай. 40-тэй хүүхэн манай аав руу захидал бичээд байх юм. Энэ нийгэм чинь юу гэж харах юм бэ, тэгэхээр. Тань шиг хүн төрийн бодлого тодорхойлоод байхаар энэ улс орон юу болох юм бэ. Ярих юм байгаа бол надтай ярь. Гэр бүл рүү битгий ор. Ажил хийж байгаа хүмүүс хүнд шийдвэрийг гаргадаг. Таны хэлсэн үг болгон алга ташуулах албагүй. Уянгаа наад улс төрөө одоо больчих.
Миний аав юу хийсэн гэдгийг танд хэлье. Аав маань энэ хотын 40 мянгат, 50 мянгат, СОТ-2 гээд бүхий л том бүтээн байгуулалтуудыг оросуудаас хүлээж авч явсан, таны хажууд хийж, бүтээсэн юмтай хүн. Хийдгээ хийгээд, гавьяаныхаа амралтад гарсан хүн. Тэр хүнийг тайван орхи. С.Баярцогтын аав насаараа Сэлэнгэ аймагт тариа тарьсан, гавьяат агрономич хүн. Таны идэж байгаа гурилыг чинь хийдэг юм.
Ярих юм байгаа бол надтай ярь. Гэр бүл рүү битгий ор. Ажил хийж байгаа хүмүүс хүнд шийдвэрийг гаргадаг. Таны хэлсэн үг болгон алга ташуулах албагүй. Уянгаа наад улс төрөө одоо больчих. Уянга гишүүнээ наад улс төр чинь бүр арай дэндлээ. Залуучууд поп гээд байгаа юм. Шинжлэх ухааны онолоороо бол популизм. Наад популизмыг чинь ард түмэн одоо мэднэ ээ. Уянгаа улс орондоо гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд битгий гай болоод бай. Та нар эдийн засгаа өсгө гэдэг. Эдийн засгаа өсгөе, идэвхжүүлье гэхээр яг эсрэгээр нь ингээд популизмдаад. Одоо наад популизмаа больчих. Популизмын хортой чихрэндээ та өөрөө бүр гүн хордчихож. Харамсаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (69)