Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нийт 10 бүсгүй нэр дэвшин өрсөлдөх гэж байна. Бид энэ удаад дээрх нэр дэвшигчдийн нэг Б.Ургамалцэцэгийн тухай 24 баримтыг онцолж байна. Тус намын дотоод ажлыг олон жил хариуцлагатай хашиж ирсэн түүнийг намын гал тогоонд олон жил ажилласан бүсгүй гэгддэг билээ. Ингээд түүний тухай 24 баримттай танилцана уу.
Баримт 1. Б.Ургамалцэцэг энэ жил 44 настай. Дундговь аймагт төрж, өссөн. Дунд сургуулиа ч мөн тэнд дүүргэсэн.
Баримт 2. МУБИС-д сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн.
Баримт 3. Түүнийг Ардчилсан намын өндөр боловсролтой эмэгтэй гишүүдийн нэг гэдэг. Тэрбээр 1999 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн бол, 2004 онд АНУ-ын Коннектикут мужийн Бридж Фортын их сургуулийг боловсролын магистр зэргээр хамгаалсан.
Баримт 4. 24 насандаа дүүргийн намын хорооны ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр одоо Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.
Баримт 5. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Тамгын газарт мэргэжилтэн зэрэг албан тушаалыг хашиж байсан.
Баримт 6. 2007-2008 онд АН-ын Бодлогын зөвлөлд улс төрийн ажилтан, 2008-2012 онд АН-ын нарийн бичгийн дарга, Хүний хэлстийн даргаар ажилласан.
Баримт 7. АН-ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ҮЗХ-ны гишүүдээс бүрдсэн “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн” гэсэн 5 дэд ажлын хэсгийг ахлан нэг жилийн дотор 21 аймгийг тойрон ажилласан байдаг.
Баримт 8. Тэрээр намын гишүүдийнхээ боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд Ардчилсан Намын “Сум-330 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг анх санаачилж хэрэгжүүлсэн байна.
Баримт 9. “Сум 330” хөтөлбөрийн хүрээнд Монголын 330 сумаас нэг хүнийг сонгон авч Удирдлагын академид суралцуулсан байна. Тэдгээр хүмүүс одоо сум орон нутагтаа хариуцлагатай албан тушаалыг хашиж явааг нь хараад баярлаж явдаг хэмээн Б.Ургамалцэцэг ярьж байна.
Баримт 10. 2012-2014 онд Боловсрол шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж, Л.Гантөмөр сайдын хамтаар боловсролын шинэчлэлийг эхлүүлсэн.
Баримт 11. Нөхөр, хоёр охины хамт амьдардаг.
Баримт 12. Түүнийг Ардчилсан намын Алтан гадас фракцийнх гэдэг.
Баримт 13. Орос, Англи хэлтэй.
Баримт 14. Улс төрийн салбараас гадна 2006-2007 онд АНУ-ын Пентагоны “Хүүхэд хөгжил “-ийн төвд ахлах багш, Дэлхийн банкны “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөг¬жүү-лэх” төслийн зохицуулагч хийж байв.
Баримт 15. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай.
Баримт 16. Б.Ургамалцэцэг хэрвээ АЭХ-ны тэргүүнээр сонгогдвол эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдэнтэй хамтарч ажиллах зарчим баримтална хэмээн ярьж байна.
Баримт 17. Б.Ургамалцэцэг: Улс төрийн намын гол үйл ажиллагаа нь сонгуульд ялалт байгуулахад чиглэгдэж байдаг. Тэгэхээр уг ажилд эмэгтэйчүүдийнхээ оролцоог зөв удирдаж чиглүүлнэ гэж бодож байна.
Баримт 18. Өмнө нь намын удирдлагуудаас “Энэ бодлогыг хэрэгжүүлээрэй” гэж хэлдэг байсан бол одоо намын гишүүд дэмжигчид, иргэдээсээ асуудаг болсон.
Баримт 19. Улс төрийн намуудын сонгуульд ачааны хүндийг бүсгүйчүүд үүрдэг. Бүх ажлын төгсгөлд бүсгүйчүүд л үлддэг. Тэгэхээр би эмэгтэйчүүдээ дэмжинэ. Учир нь би намын жирийн гишүүн эмэгтэйгээс өөрийгөө олж хардаг.
Баримт 20. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо түүхэнд маш их гавьяа байгуулсан гэж би хэлнэ. Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг даргаар нь дүгнэдэг. Энэ бол маш олон цэрэгтэй том баг юм.
Баримт 21. "Манай эмэгтэйчүүд өнгөрсөн 25 жилийн хугацаанд онцгой үүрэг хүлээж, гавьяа байгуулсан. Энэ бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон мянга, мянган гишүүдийн гавьяа" гэдгийг Б.Ургамалцэцэг онцолж байсан.
Баримт 22. Тэрбээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдвол “Бид нэг баг” гэдгийг ойлгуулж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Баримт 23. Б.Ургамалцэцэг: Эмэгтэйчүүдийн сонгуульд өрсөлдөх квот нэмэгдсэн нь бидэнд олгож буй том боломж. Бид уг хуулиар олгогдсон боломжтой хөл нийлүүлж, түүнд бэлтгэгдэх ёстой.
Баримт 24.
Т.Хулан 24tsag.mn
Сэтгэгдэл (31)