Өнгөрсөн амралтын өдүүдэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бэлтгэн гаргадаг “Херо энтертаймэнт”-ийнханд хадгалагдаж байсан хар дүрс бичлэг алдагдаж цахим ертөнцөд нэлээдгүй дуулиан тарьсан. Тэгвэл энэхүү бичлэгийн эргэн тойронд өрнөсөн асуудлын талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болоод О.Цолмон Э.Анужин нарын хар дүрс бичлэг алдагдаж цахим ертөнцөнд шуугиан тарьв.
Баримт 2. Тус хар дүрс бичлэгт хөтлөгч Э.Анужингийн бухимдал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хачирхалтай яриа байсан нь олны дургүйцлийг төрүүлж басхүү талцуулаад авсан.
Баримт 3. МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон уг бичлэгт "Би ч юм уу, Н.Энхбаяр ч юм уу, бид нар хор найруулаад эхлэх юм бол юун Ц.Элбэгдорж, юун С.Баяр, юун Ц.Нямдорж, тэд нарыг бүгдийг нь нийлүүлснээс илүүг хийж чадна гэдгийг ойлгож байна уу, үгүй юу?
Баримт 4. Миний толгой, миний ухаан тэд нарыг нийлүүлээд найм дахин эргүүлснээс ч илүү хор найруулж чадна, муу юм хийж чадна шүү дээ.
Баримт 5. Н.Энхбаяр бол надаас арай бага, угаасаа муу хүн биш учраас.
Баримт 6. Би нэг гараараа нөгөө гараа барьсаар байгаад өдий хүрсэн.
Баримт 7. Би өнөөдөр доошоо орчихсон, хамгийн дор байгаа юм шиг боловч үгүй, нэг ........ юм бол пүхх гээд бүгдийг гаргаад ирж чадна шүү дээ.
Баримт 8. Муу юм хийх амархан шүү дээ. Би урд төрөлдөө аймар том лам байсан юм шиг байна лээ. Би судар уншиж үзээгүй ч юу болохыг мэдээд байдаг.
Баримт 9. Хүмүүс "Херо" энтертайнментыг бусдын талаарх сөрөг мэдээлэл зориудаар цацаж, “газар авсан”-ых нь дараа Н.Энхбаярын гэр бүлээс уучлал гуйлаа хэмээн буруутгаж байв.
Баримт 10. Цахим ертөнцөд цагдсан хар бичлэгүүдийг талаар олон асуулт ургаж, эргэлзээ газар авлаа. “Херо энтертаймэнт”-ийнхан “Юуны учир энэхүү хар бичлэгийг хадгалж байв”, “Хэн нэгний захиалгаар, хэн нэгэнд сануулга өгөх үүднээс зориудаар олон нийтийн сүлжээгээр цацсан уу”, “ Бичлэг үнэхээр хулгайд алдагдсан уу, эсвэл зохион байгуулалттай Н.Энхбаярын нэр төрд халдсан уу” зэрэг олон таамаг, асуулт цахим ертөнцөөр хөвөрсөн.
Баримт 11. Өдгөө ч алдагдсан бичлэгийн дуулиан намжаагүй төдийгүй ар араасаа урган гарах асуулт таамаг цахим ертөнцөөр гарсаар байгаа юм.
Баримт 12. Бичлэг алдагдсны дараа буюу өнгөрсөн даваа гарагт “Херо энтертаймэнт”-ийн захирал Б.Баатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, олны асуултад хариулт өгсөн.
Баримт 13. Тэрбээр алдагдсан бичлэгийн талаар Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын бичлэг алдагдсан гэдгийг хэлэв.
Баримт 14. Б.Баатар “Миний өөрийн болон манай студын хариуцлагагүй байдлаас болж бичлэг хулгайд алдсанд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Хөтлөгч П.Анужин, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нараас албан ёсоор уучлал гуйя” хэмээгээд мэхийн ёслов.
Баримт 15. Хар бичлэгийг өндөр зохион байгуулалттай мэргэжлийн бүлэг хулгайчдын хийсэн үйлдэл болохыг тэрбээр онцолсон юм.
Баримт 16. Мөн “Энэхүү мэдээллийг цацсан процесс маш мэргэжлийн байсан” гэдгийг ч тэрбээр өгүүлж, “Цацагдсан бичлэг мантаж, тайлбар тексттэй байсан” гэдгийг ч хэлж байв.
Баримт 17. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэвтрүүлэгийн төрөх явц ч амаргүй байсан бөгөөд уран бүтээлчид нь багагүй дарамтанд орж байжээ.
Баримт 18. Алдагдсан бичлэгийн талаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд энэхүү хэргийг мэргэжлийн байгууллага шалгаж байгаа юм.
Баримт 19. Б.Баатар: Би монголын цагдаад итгэж байгаа монголын төр тунгалаг байгаа гэдэгт би итгэж байна.
Баримт 20. “Херо энтертаймэнт”-ийн уран бүтээлчид С.Зориг агсны тухай баримтат кино хийж байгаа. Уг кинонд хэрэглэхээр “хард” дискинд хуулаад тусад нь хадгалж байсан файл, сонины хайчилбар алга болсон гэдгийг ч мэдээллийн үеэр дэлгэв.
Баримт 21. Хавтаст байсан дүрс, бичлэгүүд маш нарийн мэргэжлийн дагуу хуулагдсан байгаагаас харахад энэ бол эртнээс судалж хийсэн хулгай. Үүнийг улс төрийн зорилгоор ч хулгайлсан байх магадлалтай гэж “Херо”-гийнхон үзэж байгаа аж.
Баримт 22. Түүнчлэн энэ бүх алдагдсан бичлэг нь монголын улс төр ертөнц ямар их бохирдсон, доошоо орсон гэдгийг харуулж байна гэдгийг ч Б.Баатар найруулагч хэлсэн.
Баримт 23. Херо энтертаймэнт”-ийн захирал Б.Баатарыг Женко Х.Баттулгатай холбоотой гэх таамаг нийгэмд байдаг. Тэгвэл тэрбээр Х.Баттулгын захиалгаар энэхүү хар дүрс бичлэгийг цацсан гэх яриа таамагыг няцаав.
Баримт 24. Энэ талаар “Бид аль эртнээс найзууд байсан. Тэрнээс бидний хооронд эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой аливаа харилцаа байдаггүй. Магадгүй бид өнөөдөр найзууд гэж байгаа ч хэрвээ тэр хүн цаашдаа илүү их өндөрлөгт хүрвэл би эргээд түүнийг шүүмжлээд явж байхыг үгүйсгэхгүй. Ер нь ч тэгнэ гэж бодож байгаа” гэсэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (39)