"Fantastic production"найруулагч Б.Тамирийн бүтээл “Миний ах атаман” адал явдалт кино ОХУ-ын Буриадад ихээхэн амжилт олоод байгаа билээ. Харин атаман гэдэг үг орос хэлэнд Казахын цэргийн дарга атаман гэсэн утгаар хэрэглэгддэг тул нэрийг нь “Ах дүүс”, “Миний ах хүнд гар”, “Миний ах хулиган” зэргээр өөрчилж буй гэнэ. Нэгэнт Буриадад ийм амжилттай байгаа тул "Fantastic production"-иас кинондоо орос клип хийлгэхээр Буриадын “LUXOR” хамтлагт захиалга өгчээ. Хамтлагийн дуучин Артур Шмыгин, Алагуй Егоров нар долоо хоногийн дотор “Миний ах” нэртэй дуу хийсэн нь манайхны санаанд ихэд нийцсэн аж. Шинэ клипийг энэ сарын 21-нд олны хүртээл болгосноос хойш олон мянга хүн үзээд байгаа гэнэ.
“Миний ах атаман” кино ирэх жил Казахстанд нээлтээ хийх бөгөөд мөн Казахстаны хамтлагаар шинэ дуу хийлгэж төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл (2)