Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл -2016” наадам хэдхэн хоногийн өмнө болж шилдэгүүдээ шалгаруулсан.
Тэгвэл энэ оны “Топ модель”-оор Х.Уянга шалгарсан билээ. Ингээд шинэхэн "Топ модель"-ийн сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. “Гоёл -2016” наадамд топоор шалгарсан Х.Уянга нь 180 см өндөр.
2. Түүний биеийн харьцаа 90:60:93 юм байна.
3. Тэрбээр 1988 онд Улаанбаатар хотод төржээ.
4. Х.Уянга Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийг төгссөн байна.
5. Мөн Олон улс судлалын дээд сургуулийг Олон Улсын харилцаагаар дүүргэжээ. Одоо эдийн засаг, санхүүгийн чиглэлээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оройн ангид суралцдаг аж.
6. Х.Уянга 13 настайдаа “Гоёл-2000” наадамд оролцож байжээ.
7. Тэрбээр өнөөг хүртэл тасралтгүй 16 жил Гоёл наадамд оролцож ийнхүү "Гоёл-2016" наадмын "Топ модель" болов.
8. Түүнийг аав н.Хулганаа нь загварын ертөнцөд хөтлөн оруулж байжээ.
9. Тэрбээр энэ оны топ моделиор шалгарсаныхаа дараа баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Миний нэр Уянга гэхээсээ илүү Хулганаагийн Уянга гэдэг бүтэн нэрээрээ дуудуулж ирсэн. 13 настай охиноо загварын ертөнцөд хөтлөн оруулсан тэнгэрт байгаа аавдаа хамгийн их баярлаж байна. Та минь миний бахархал юм шүү" хэмээжээ.
10. Х.Уянга нь 2005 оноос Монголын дизайнеруудын холбоонд харъяалагдах болжээ.
11. Тэрбээр загвар өмсөгчид дундаа гоё хөлтэй гэж яригддаг. Тиймдээ ч дизайнерууд аль болох богинохон, хөл ил гаргасан хувцас өмсөхийг санал болгодог аж.
12. “Гоёл -2012” наадамд шилдэг эмэгтэй загвар өмсөгч болж байсан.
13. Х.Уянга нь ээж, ах, охинтойгоор хамт амьдардаг аж.
14. Түүний охин найман настай. Охины аав хувиараа бизнес эрхлэдэг бөгөөд тэрбээр охиныхоо ааваас тусдаа амьдардаг юм байна.
Х.Уянгын сонирхолтой зургуудыг баримт болгон дэлгэе.
15. 16.
17.18. 19. 20. 21. 22. 23.24.
Сэтгэгдэл (18)