ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас Ботго авахуулах зан үйлийг (The Coaxing Ritual for Baby Camels) бүртгэжээ. Ботго авахуулах зан үйл нь манай улсаас дэлхийд данстай болж буй 13 дахь соёлын биет бус өв юм байна.
Намибиа Улсын Виндхоэк хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Засгийн Газар хоорондын 10 дугаар чуулган эдгээр өдрүүдэд болж байгаа бөгөөд өчигдөр орой уг чуулганаар Ботго авахуулах зан үйлийг бүртгэж авчээ.