Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийх гэж буй ажлуудынхаа талаар олон нийтэд танилцуулсан билээ.
Түүний энэ үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан.
2. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо.
3. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо.
4. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо.
5. IV цахилгаан станцын хүчин чадал 123 мвт-аар нэмэгдэж, Амгалангийн 348 мвт дулааны станц айл өрхөд дулаанаа түгээж эхэллээ. Жил бүр 70-100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг эрчим хүчний салбар системийн зангилаа, бүрдэл хэсэг болгон дээрээ хэмнэлттэй ажилласнаар энэ онд анх удаа нэг ч төгрөгийн алдагдалгүй ажиллалаа.
6. Хөтөлийн цементийн үйлдвэрийн араас жилд 1 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай Монцементийн үндэсний үйлдвэр Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодитой үр дүн болон үүд хаалгаа нээлээ.
7. Хөрөнгө санхүүжилтийн хүндрэлтэй байсан ч 12 чиглэлд 1061 км зам тавихаас 900 илүү км урттай шинэ замаа энэ жил тавьж чадлаа.
8. 2012-2015 онд, сүүлийн 3 жилд Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газрын үед барьсан замын урт, нэмсэн эрчим хүчний хэмжээ 1990 оноос хойших бүтэн 25 жилийн нийт хэмжээнээс илүү гарлаа. 25 жилд тавиагүй урт замыг сүүлийн 3 жилд тавьж амжлаа. 8 дахин өндөр хурд. 25 жилд үйлдвэрлээгүй эрчим хүч нэмлээ. 8 дахин илүү хүч.
9. Хөшигийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаасаа илүү хурдацтай, өнөөдөр 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг.
10. Монголчуудын нэр хүнд, Монгол дахь бизнес орчныг байнга уруу татаж ирсэн 106 лицензтэй холбоотой он жилүүд дамнасан маргааныг эцэслэн шийдвэрлэж дууслаа. Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Нotel Mongolia” хэмээх нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засч залрууллаа.
11. НӨАТ-ын 20%-иа буцаан авдаг шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Нэг жилд санхүүгийн тайлангаа нийтдээ 34 удаа гаргадаг байсан ААН-үүд одоо 4 удаа гаргадаг болсон.
12. Ирэх онд нэмж төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээний цахим хуудас болон ТҮЦ машинд нэгмөсөн шилжүүлнэ. Цахим гарын үсэг анх удаа хэрэглэгдэж эхлэхэд бэлэн боллоо.
13. Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд 76-р байрнаас 56-р байр руу урагшилж, бүс нутагтаа анх удаа 5-р байрт эрэмбэлэгдлээ.
14. Бид нэлээд хичээл зүтгэл, их үнэ цэнээр төлбөрийн тэнцлээ ашигтай гаргаж, төлбөрийн урсгал тэнцлээ 27-гоос 6 хувь руу буулгаж, инфляцийг 14- өөс 3,4 хувь хүртэл бууруулж чадлаа.
15. 12 дугаар сарын эхнээс түлш, шатахууны үнэ баруун 3 аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр буурна.
16. Тавантолгойгоос урагш болон зүүн тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлнэ.
17. Ирэх онд манай нутаг дэвсгэрээр 3 сая тонн нефть бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх гэрээг ОХУ-ын Роснефть компанитай байгуулж чадлаа
18. Орос руу 26, Хятад руу 7, Вьетнам улсад 8 үйлдвэр мах экспортлох эрхээ худалдан авагч талаасаа аваад байна. ХХААЯ зохион байгуулж, Монголын махны холбоо урд хөрштэй 6 тэрбум юанийн буюу 800 орчим сая ам.долларын мах нийлүүлэх гэрээ хийгээд байна.
19. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч халамжийн болон асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүллээ.
20. Гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифийг 50 хувиар бууруулж, 1 квт/цагийн үнийг 77 төгрөгийг 38,5 төгрөг болгож энэ 12 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
21. ТТ-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа Засгийн газар хангаж байна.
22. Нинжа нарын ухаад, зөөгөөд, нураагаад, ачаад дуусгасан Өвөрхангай аймгийн Уянга, Төв аймгийн Заамар, Архангай аймгийн Цэнхэр, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаан хайрхан толгой, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Модон шандын толгойн гунигтай түүхийг бид Гацууртаар үргэлжлүүлэх ёсгүй.
23. Монгол бол түмэн нь сонгосон төртэй, төр нь баталсан хуультай улс.
24. Зөвхөн энэ бүрэн эрхийн хугацаанд Засаг огцруулах санал 3 удаа, тухайн сайдыг огцруулах саналыг давхардсан тоогоор 12 сайд дээр гаргасныг УИХ-аар хэлэлцжээ. Энэ бол бидний өнөөдрийн бодит дүр зураг. Монголын улс төрийн эмгэнэл.
Сэтгэгдэл (25)