Могойтой хамт амьдардаг эмэгтэйн талаарх хачирхалтай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдав. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Д.Батсүрэнгийн гэрт могой үүрэлж, "хамт" амьдрдаг болжээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа "Манай гэрт сүүлийн таван жил могойн чуулган болж байна. Үнэхээр гайхамшигтай, би могойн чуулганыг өөрөө үзэхээс гадна хүмүүс үзүүлдэг, мөн гуужсан арьсыг нь авч, хадганд боож дээдэлдэг" хэмээв.
Д.Батсүрэнгийн гэрт амьдардаг могойнуудын хамгийн том нь 1,3 метр орчим урттай аж.
Сэтгэгдэл (5)