МОХ мөнгө угаах, улс төржсөн байгууллага болжээ. Оюунуудын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэдэнд үйлчлэх учиртай МОХ оюутнуудынхаа халаасыг хоосолж, тэдний мөнгөөр гараа угаах боллоо, Монголын оюуны холбоо МАН-ын “утсан хүүхэлдэй” болсноо үйл ажиллагаагаар батлав зэрэг тус байгууллагатай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болсон. Тэгвэл улс төржиж, оюутнуудынхаа эрх ашгийг уландаа гишгэж буй МОХ-той холбоотой дэлгэгдсэн 24 баримтыг хүргэж байна.
1. 2015.4 сар: МОХ-ны удирдлагууд дур мэдэн 64 мянган оюутнаас 8900 төгрөгийн картын захиалга авсан нь нэг ч оюутанд карт болон мөнгийг нь өгөөгүй гэдгийг их дээд сургуулийн оюутнууд мэдэгдэв.
2. 2015.10.20: МОХ-ны ерөнхийлөгч, хэсэг нөхдийн хамт Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж, хотын даргыг огцрохыг шаардаж оюутнуудын гарын үсгийг цуглуулсан. Тэд оюутнуудаа нийтийн тээврээр хязгааргүй зорчуулахын төлөө хэмээн ийнхүү тэмцсэн ч энэ тэмцэлд нэг ч оюутан нэгдээгүйг эх сурвалжууд тодотгов.
3. МОХ Чингисийн талбай дээр сууснаас хойш хэдэн оюутан гарын үсэг зурсан талаарх албан ёсны мэдээлэл гаргаагүй аж.
4. Хотын дарга Э.Бат-Үүл МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр болон удирдах зөвлөлийн гишүүдийг "Хууль бусаар 64 мянган оюутнаас нийтийн тээвэрт хөнгөлөлтэй зорчих картны мөнгийг хууль бусаар хурааж олон мянган оюутныг хохироосон хэмээн мэдэгдсэн.
5. Оюутны холбоо нийтийн тээврийн цахим картын хувиарлалтаа хийдэг тогтолцоотой байсныг цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж үзэж байгаагаа Н.Батаа дарга онцолсон.
6. 2015.10.23: МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр “Нийслэлийн удирдлага, увайгүй, үеэ өнгөрөөсөн улс төрчдийн зүгээс хууль, тогтоомжийг уландаа гишгэлж, оюутан залуусыг басамжлан доромжилж, оюутны суралцах эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” хэмээн Хотын даргыг шүүхэд өгөхөө мэдэгдэв.
7. Оюутнуудынхаа эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахгүй, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих цахим картын 8900 төгрөгийг буцаан олгохгүй хохироож байгаа МОХ-ны удирдлагуудын эсэргүүцсэн оюутнууд ээлжит бус чуулган хуралдуулж, шинэ ерөнхийлөгч нарыг сонгов.
8. МОХ-ны хяналтын хороо нь зарлан хуралдуулсан тус хурлыг МОХ-ны удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй тамга тэмдэгээ өгөхөөс татгалзжээ.
9. МОХ оюутнуудаас дур мэдэн 8900 төгрөг хураан авсан асуудал үүсэж, олны анхаарал татаж эхлэвэл МОХ-ны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдсэн. Энэ нь хариуцлагаас мултрах гэсэн арга гэх хардлагыг төрүүлж байгааг оюутнууд нуугаагүй.
10. 2015.10.25: МОХ-ноос “Оюутны эрх” ээлжит бус чуулганыг хийж, Н.Удаанжаргал МОХ-ны тэргүүнээр сонгов.
11. Н.Удаанжаргал нь МОХ-ны дэд ерөнхийлөгч, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга, СЗХ-ны тамгын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаалийн газрын даргаар тус тус ажиллаж байсан, МАН-ын тодотголтой нэгэн юм байна.
12. “Оюутны эрх” ээлжит бус чуулган нь хууль бус болжээ. Учир нь тус чуулганы талаарх мэдээллийг их дээд сургуулийн оюутны холбооны удирдлагуудад мэдэгдээгүй бөгөөд МОХ-ны удирдлагууд цөөн сургуулийн өөрсдийн хүрээллийн оюутнуудаар ирц бүрдүүлжээ.
13. 2015.10.28 "Их, дээд сургуулиудын оюутны нэгдэл” МОХ-ны удирдлагууд “МАН-ын утсан хүүхэлдэй” болж, улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгдэв.
14. АШУҮИС-ийн оюутны зөвлөлийн дарга Н.Цогтсайхан: “Оюутан биш ч, оюутны төлөө тэмцдэг гэх Д.Батбаяр, Н.Удаанжаргал нарын ард нэг ч оюутан байхгүй. Оюутны нэр барьж улс төрждөг, МАН-ын харъяалалтай бүлэг нөхдийн ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг таслан зогсоох цаг нь болсон” гэдгийг онцолсон.
15. МОХ-ны дарга Д.Батбаяр оюутнуудын мөнгөөр хувьдаа орон сууц, машин авчээ. Их хэмжээний мөнгө хувдаа завшсан гэх энэ хэрэгт МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун ч бас холбогдон АТГ-т шалгуулж буй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав.
16. МОХ-ын ерөнхийлөгч Д.Батбаяр: “Оюутнуудыг улс төрийн үзэл бодлын зэвсэг болгохгүй байх үндсэн зарчмаа баримтлан ажиллах болно” хэмээн мэдээлж байжээ.
17. МОХ-ны Ерөнхийлөгчөөр “ХАС” банкны үүсгэн байгуулагч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ий захирал, МАХН /МАН/-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг сонгогдож байжээ.
18. 2012.5.15: Монголын оюутны холбоог шинэчлэх хөдөлгөөн гэх 400 гаруй гишүүнтэй хөдөлгөөн байгуулагджээ. Тэд ерөнхийлөгч Ч.Ганхуяг нь МАН-ын гишүүн, Сангийн дэд сайд болон бусад олон албан тушаалыг давхар хашиж байгааг шүүмжилж огцрохыг шаардаж байсан аж.
19. 2014.10 сар: МОХ ээлжит 13 дугаар чуулганаа Дархан хотод хийв. Тус хурал хаалттай болсон төдийгүй Угсаа залгамжилж, улс төржсөн чуулган болсон гэдгийг оюутнууд онцоллоо.
20. Тус хурлыг цагдаа хүчний хамгаалтан дор цоожоо хаалганы цаана хийж, Д.Батбаярыг ерөнхийлөгчөөр сонгожээ. Цагдаа хүчний хамгаалалт авч чадсан МОХ-ны сүрийг оюутнууд мэдрэв.
21. 13 дугаар чуулганаар МОХ-ны Ерөнхийлөгчид танхимийн гаднаас нэр дэвшигч “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн “МОХ бол УИХ-аас дээгүүр, МУ-ын ТББ-уудын тухай хууль тогтоомжийг уландаа гишгэсэн ах дүүсийн байгууллага болж хувирлаа. Энэ шударга бус чуулганыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашдаа тэмцэнэ, 170 мянган оюутаны эрх ашгаар ингэж тоглож болохгүй" хэмээн мэдэгдэж байжээ.
22. 2010 оны эхний хагас жил хүртэл Голомт банкнаас олгодог виза картанд коллаграммын нууцлал бүхий наалт наадаг байсан. Нийт 80 мянган оюутанд олгодог байсан энэ наалтаас сард дунджаар 26-30 сая төгрөгийн ашгийг МОХ олдог байжээ.
Сэтгэгдэл (4)