Одоогоос хоёрхон сарын өмнө Туркийн эрэг дээр амьгүй олдсон Аялан хэмээх сири хүүгийн цогцос дэлхий нийтийг цочирдуулсан бол түүнтэй ойролцоо насны нэгэн хүүг далайд живж байхад нь загасчид аварчээ.
Туркийн Кусадасигийн эрэгт загасчилж явсан завьтай хүмүүс далайд живж буй 15 хүнийг аварсны дотор ой зургаан сартай хүү байжээ. Аврах хантаазтай усан дээр хөвж явсан хүүг загасчид эхлээд амиа алдсан гэж бодсон ч түүнийг уснаас гаргах үед амьсгалж байсан тул доош харуулж уушиг руу орсон усыг нь гаргаж, хуурай хөнжлөөр хучиж яаралтай тусламж үзүүлсний дараа хүү хариугүй осгохоос аврагджээ.
Дүрвэгсдийн амийг аварсан загасчдын ярьснаар тэд туркээр маш муу ярьдаг ч усанд өшөө олон хүн живсан, нэг бяцхан хүү усанд живээд олдохгүй байна, завьтайгаа яваад аварч өгөөч гэж гуйсан аж. Ингээд загасчдыг завь живсэн газар руу явахад аврах хантаазтай бяцхан хүү яг л тоглоом шиг хөвж явсан учраас гэнэ. Хүүг Мухаммед гэдэг бөгөөд одоо ээж аавтайгаа Туркт эсэн мэнд байгаа аж.
Түүний эцэг эх Туркээр дамжин усан завиар Европ руу хүрэх гэж байсан ч ийнхүү замдаа осолджээ. Энэ жил гарсаар яг ийм аргаар 680 мянга орчим дүрвэгч Европт хүрсэн гэдэг тоо бий. Тэднээс 3200 нь далайд живж амиа алдсан байна.
Сэтгэгдэл (1)