АНУ-ын Лас Вегас хотноо болж буй сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ-ний эхний өдөр буюу энэ сарын 7-нд тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн таагүй үйл явдал болжээ. Тодруулбал, сонгомол барилдааны 75 кг-ын жингийн медальт байрт шалгарсан тамирчдад шагнал гардуулах үеэр ОХУ-ын Төрийн дууллыг андуурч тавьсан байна.
Энэ жинд ОХУ-ын тамирчин олимпийн аварга Р.Власов түрүүлсэн аж. Гэтэл шагнал гардуулах үеэр Оросын төрийн дуулал эгшиглээгүй байна. Тиймээс Р.Власов буруу аялгуу тавьсныг дохиж хэлснээр Төрийн дууллаа эгшиглүүлж чаджээ.
Сэтгэгдэл (8)