МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа ээлжит гэнэтийн бэлэгээ задлахад бэлэн болжээ.
Тодруулбал, тэрбээр энэ онд монголын рок поп урлагт уран бүтээлээ хийж эхэлсний 30 жилийн ойгоо тэмдэглэхээр болсон байна. Ойн хүрээнд “Сэхүүн салхи” цомгоо гаргаж, цомгийн баяраа энэ сарын 18-нд VLVT клубт хийхээр болжээ. Мөн тэрбээр олны сэтгэлд хоногшсон гайхалтай уран бүтээлүүдээрээ хэд хэдэн тоглолт хийх аж.
Поп хатагтай Б.Сарантуяа 1996 онд “Сэтгэлийн хөг” нэртэй анхны бие даасан тоглолт хийж эхэлснээс хойш урлагийн тайзнаа 30 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа юм байна.
“Хүний амьдралд 30 жил гэдэг багаггүй хугацаа. Энэ хугацаанд алдаа оноо, амжилт бүтээл аль аль байдаг. Тийм ч учраас шинэ цомог, шинэхэн клипээрээ 30 жилийн ойн арга хэмжээгээ эхлүүлж байгаа. Ойн хүрээнд нэг бус тоглолт хийж, зөвхөн үзэгч түмэндээ зориулж гэнэтийн бэлгүүдийг ар араас нь задлах болно” гэдгээ тэрбээр хэлсэн юм.
Тоглолтод өөрийн үүсгэн байгуулсан “ ОЛОНХО”, “Random” хамтлагууд болон шавь МУСТА Л.Насанбуян, залуу дуучин МУСТА Э.Болор-Уянга нар оролцоно гэдгийг баттай эх сурвалж мэдээллэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)