Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ой арга хэмжээг БНХАУ ёслол төгөлдөр зохион байгуулсан.
Олон улсын анхаарлын төвд болж өрнөсөн энэхүү үйл явдлын талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Ойн арга хэмжээг Тяньаньмэний талбайд 70 их буугаар хүндэтгэлийн буудлага хийснээр эхлүүлэв.
2. Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн баярт 32 орны төрийн Тэргүүн болон өндөр дээд төлөөлөгчид оролцсон. Хүндэт зочдын эгнээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гён Хэ, НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар байжээ.
3. БНХАУ-ын дарга Си Зиньпин: Хятад улс “тайван замаар хөгжлийг" бий болгох зорилгодоо үнэн. Тиймээс ч Хятадын армийн хүчин чадлыг 300 мянган алба хаагчаар бууруулна гэж мэдэгдсэн нь ажиглагчдын анхаарлыг татсан юм.
4. Баярын параданд 17 орны 1000 орчим цэргийн алба хаагч алхав. Тэдний 12 мянган цэргийн алба хаагч нь Хятадын цэрэг аж.
5. Монгол цэргийн парадын хайрцгийг дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалжээ. Дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ болон парадад алхах бүрэлдэхүүнд багтсан 20 гаруй цэргийн алба хаагч өнгөрсөн тавдугаар сард Москва хотноо болсон Ялалтын парадад оролцож байсан туршлагатай юм байна.
6. Түүхэндээ анх удаа эмэгтэй хүндэт харуулууд баярын парадад оролцжээ. Мөн БНХАУ-ын “Bethune” эмчийн сургуулийн оюутнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ уг параданд оролцжээ.
7. Ерөнхийлөгч болоод Цэргийн төв зөвлөлийн дарга Си Зиньпин баярын парадыг нээх зөвшөөрөл өгсний дараа Тяньаньмэний талбай дээгүүр БНХАУ-ын Төрийн далбаа болон цэргийн сүлд тугийг Z-10 нисдэг тэргээр мандуулсан.
8. 70 гэсэн тоог нисдэг тэргээр дүрслэн харуулав.
9. Цэргийн парадыг 90-102 насны ахмад дайчдаар эхлүүлсэн юм.
10. БНХАУ дотоодын үйлдвэрийн 45 мотоцикльтэй албан хаагчидаар ахмадын цувааг хамгаалуулж явсан байна.
11. Цэргийн парадын үеэр 6 зэвсгийг онцолсон.
12. Бээжингийн цэргийн парадаар 20 гаруй загварын 200 гаруй нисэх онгоц, 500 орчим цэргийн тоног төхөөрөмжийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.
13. Бээжингийн тэнгэрт 50 мянган бөмбөлөг хөөргөн, 2015 энхийн тагтааг нисгэжээ.
14. Шувуудыг үргээж айлгахын тулд сармагчин, шонхор, ноходыг ашигласан гэнэ.
15. 2400 албан хаагч цэргийн найрал хөгжим тоглов. Мөн тэд Японы түрэмгийллийн эсрэг сэдэвтэй 30 сонгодог дууг дуулжээ.
16. БНХАУ-ын дарга Си Зиньпин дэлхийн хоёрдугаар дайнд амь биеэ үл хайрлан тулалдсан Хятад болон гадаад улсын 30 ахмад дайчинд медаль гардуулж, хүндэтгэл үзүүлжээ. БНХАУ-ын Засгийн газар 210 мянган ахмад дайчин болон өөд болсон дайчдын хамаатан саданд хүндэтгэлийн медалийг олгохоор шийдвэрлэжээ.
17. Ялалтын парад хоёр цаг үргэлжилсэн бөгөөд парад амжилттай зохион байгуулагдсан хэмээн Бээжингийн удирдлагууд мэдэгджээ.
18. Парадын үеэр Си Зиньпин дарга уйлсан байна. Тэрбээр Тань ань Миний талбайд алхсан олон улсын цэргүүдийг алхсаны дараа уйлж байгаа нь “CCTV”-ээр дамжуулсан шууд нэвтрүүлгийн үеэр гарчээ. Си даргын дэргэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зогсч байсан аж. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснэээр “Си дарга ОХУ-ын цэргүүдийг алхсаны дараа уйлсан” гэжээ.
19. Бээжингийн тэнгэрийг цэнхэр, цэлмэг байлгахын тулд олон зуун үйлдвэрийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн Бээжинд бүртгэлтэй таван сая автомашины тал хувийг нь хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.
20. Баярын жагсаалын үеэр Тяньаньмэний талбайн ойр орчимд хөл хорио тогтоож, Бээжин хотын хэмжээнд 850 мянган алба хаагч аюулгүй байдлыг сахиулна.
21. Түүнчлэн БНХАУ-ын агаарын хүчин аюулгүй байдлыг хангахад амьтдыг ашигласан байна. Шонхор шувуу, нохой сармагчин, тусгай сургуулилттай ноход энэ өдөр аюулгүйн албанд давхар үүрэг гүйцэтгэсэн байна.
22. БНХАУ байгуулагдсанаас хойш нийт 15 удаа цэргийн парад зохион байгуулж байжээ. 1999 болон 2009 он болсон цэргийн парадыг БНХАУ байгуулагдсаны 50, 60 жилийн ойд зориулсан хийж байсан аж. Харин энэ удаагийн парад нь Хятадын Үндэсний өдөртэй давхцаагүй анхны цэргийн жагсаал гэдгээрээ мөн онцлог юм
23. АНУ-ын армийн агаарын тусгай хүчнийхэний төлөөлөл Хятадын Ялалтын баярт оролцжээ. Нисдэг барууд гэгдэх тэд БНХАУ-ын ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн учраас онцгой хүндлэл хүлээдэг аж. Парадад ойролцоогоор гурван дивиз буюу 30 орчим сөнөөгч онгоц оролцсон байна.
24. Баярын үеэр Хятадын эрх баригчид Бээжин хот болон иргэдийн өнгө үзэмжид ихээхэн анхаарал хандуулсан байна. Тухайлбал Бээжингийн иргэдийг жавхаалаг, үзэмжтэй хувцаслахыг ч уриалсан. Түүнчлэн “хаалттай бүсэд” оршин сууж буй иргэдийг гэрээсээ гарах, зочин урих, цонхоо онгойлгож балкон дээрээ зогсохыг ч хоригложээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)