Оросын өмнөд нутгуудад сүүлийн 30 жилд тохиогоогүй царцааны нүүдэл болж онц байдал тогтоожээ.
Найман сантиметр урттай уг царцаанууд үр тариа, эрдэнэшиш болон улаанбуудайн 800 га газрыг сүйтгэсэн байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар, үр тарианы талбайн 10 хувь сүйдсэн бөгөөд тариаланчид царцааны нүүдэл өнгөртөл хэрхэн амь зуухаа мэдэхгүй хүндхэн байдалд оржээ.