Хятадын төв хэсгийн худалдааны төвд нэгэн эмэгтэй урсдаг шатны завсар руу унан амиа алджээ. Ням гаригт болсон эмгэнэлтэй явдал хяналтын камерт бичигдсэн байна. Урсдаг шатны хамгийн дээд талын төмөр тавцан нурж унах үед нялх хүүхэдтэйгээ явж байсан эмэгтэй завсараар нь унаж байгаа нь 30 секундын дүрс бичлэгээс харагдаж байна. Хохирогчийг 30 настай Шиан Люжуан болохыг дотоодын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Люжуан шатны завсар руу сорогдон орохоосоо өмнө хүүгээ аюулгүй хэсэг рүү түлхэж амжжээ. Урсдаг шатны дээр зогсч байсан ажилтнууд эмэгтэйг аврахыг оролдсон ч хүчрээгүй аж. Аврагчид хохирогчийн цогцосыг дөрвөн цагийн дараа татаж гаргажээ.
Хубей мужийн Жинзоу хотод болсон энэ хэргийн дараа худалдааны төв ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Тус төвийн урсдаг шатыг саяхан засч, төмөр тавцан суурилуулсан боловч үүнийгээ бэхлээгүй байсан гэж албаны бус эх сурвалж мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)