Увс аймаг түүхт 90 жилийн ойд хүчит 256 бөх барилдаж, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн билээ. Үзүүрлэсэн Б.Пүрэвсайхан харцагын хувьд шөвгийн дөрвийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурьтай барилдсан. Гэвч Н.Батсуурь арслан барилдааны үеэр зохисгүй, спортын бус авир гаргаж, харцага Б.Пүрэвсайханыг хэд хэдэн удаа цохиж авсан нь наадамчин олныг бухимдууллаа. Монгол бөхийн жудаг чанар гэж зүйл бий. Гэвч бөхийн жудаг жилээс жилд алдагдаж, бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ барилдах бус зодолдох тохиолдол элбэг гарах болсон. Үүний нэг жишээ улсын арслан Н.Батсуурийн гаргасан үйлдэл боллоо. Үүнтэй холбоотойгоор фэйсбүүк болон сошиал ертөнцөд улсын арслан Н.Батсуурийн бөхийн цолыг нь хураах, эсвэл барилдах эрхийг нь хэдэн жилээр хасах гэх зэрэг хариуцлага тооцъё гэх хөдөлгөөн өрнөөд байна.
Сэтгэгдэл (44)