Дэлхийн серфингийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Африкт зохиогдож байсан ч зогсоход хүрлээ. Учир нь тэмцээний үеэр аймшигтай, биширмээр үйл явдал болсон байна. Тодруулбал, Австралийн тамирчин Мик Фэннингийг далайн усанд үзүүлбэрээ үзүүлж байхад нь аварга загас дайрчээ. Давалгаагаар тэшилтийн дэлхийн 3 удаагийн аварга Мик Фэннинг аварга загастай тулалдаж, шархдаж гэмтэлгүйгээр амьд гарсан байна. Түүний аварга загастай тулалдаж буй бичлэг интернэтэд олон сая хүний анхаарлыг татаж байгаа юм. Австралийн мэргэжлийн тамирчны ур чадвар, эр зоригийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид бахдан ярьж байна.
Г.Үжин