Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, "Аварга" Биеийн тамирын дээд сургуулийн бөх Энхтөгсийн Оюунболд түрүүлж, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.
Тэрбээр гурвын даваанд улсын начин П.Ганхүү, дөрвийн даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, тавын даваанд аймгийн арслан М.Бадарч, зургаагийн даваанд аймгийн арслан Э.Даш, долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдорж, наймын даваанд улсын гарьд Б.Гончигдамба, есийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг давсан юм.
Зүлэг ногоон дэвжээнд хүч бяраа сорьсон 512 бөхөөс шалгаран Э.Оюунболд ес давж, 22-хон насандаа Улсын арслан цол хүртсэн барилдааны бичлэгийг хүргэж байна.