МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчийн халааг үргэжлүүлж буй Д.Одзаяа үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр орой бүр уулзах болсон. Царайлаг, чадварлаг нэвтрүүлэгч хэмээгдэж буй Д.Одзаяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Д.Одзаяа айлын бага охин, нэг эгчтэй.
2. 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад харилцааны менежер-Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, төгссөн цагаасаа хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж байна.
3. Багаасаа гадаад хэл судалж мэдэх сонирхолтой хүүхэд байжээ. Ээж нь энэ сонирхлыг нь дэмжиж, багаас нь орос цэцэрлэг, сургуульд сургасан байна. Тиймээс англиас гадна орос хэлээр ч сайн ярьдаг.
4. Эцэг нь Монголын Харилцаа Холбоо компаний хангамжийн газрын даргаар ажиллаж байгаад багад нь өөд болсон. Ээж нь барилгын инженер мэргэжилтэй.
5. Д.Одзаяа ээжийнхээ тухай “Миний ээж маш шударга, зарчимч, дайчин үнэхээр сайхан эмэгтэй. Өдийг хүртэл эгч бид хоёрыг алган дээрээ бөмбөрүүлэн, хайранд умбуулан, аавын хайраар дутаалгүй өсгөсөн хатан ухаантай эмэгтэй. Би ээжээрээ бахархдаг. Ээж миний хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч, сонсогч, дэмжигч байж чаддаг. Миний сайн сайхан яваа нь ээжийн минь л ач. Би ээжийгээ миний амьд бурхан хэмээн бодож, ээжийгээ л шүтэж явдаг даа” хэмээн ярьжээ. /Хүүгийнхээ хамт/
6. Д.Одзаяа нэвтрүүлэгч хүнийг гадаад хэлний мэдлэгтэй, эх хэлээрээ цэвэр сайхан ярьдаг, өөрийгөө бусдад ойлгуулах харилцааны өндөр ёс суртахуунтай байх хэрэгтэй хэмээн үздэг.
7. Тэрээр байнгын бэлтгэл сургуулилт хийдэг байна.
8. Д.Одзаяа мэргэжлийнхээ үүрэг хариуцлагын талаар “Зарим хүмүүс нэвтрүүлэгчийн ажлыг маш амар хялбараар төсөөлдөг юм шиг санагддаг. Гэтэл яг үнэндээ нэвтрүүлэгч хүн бол сэтгүүлч, найруулагч, техникч, жолооч гээд ард ажилласан багийнхаа эцсийн үр дүнг нь үзэгчиддээ хүргэдэг хамгийн хариуцлага өндөртэй ажил байдаг. Ганц би алдсанаас болж тэр бүх хүний ажил нурж болохгүй шүү дээ. Тиймээс л бид алдах эрхгүй ажилладаг даа” хэмээн ярьжээ.
9. Тэрээр ажилдаа үнэхээр их дуртай. Энэ талаараа өөрийн цахим хуудастаа байнга бичдэг, хамт олон, найз нөхөд нь ч батлан хэлдэг.
10. Түүнд гардаж нэвтрүүлэгчийн уран чадвар тус мэргэжлийн заасан хүмүүс бол МУСГЗ, нэвтрүүлэгч Д.Нарантуяа, МУСГЗ, нэвтрүүлэгч Д.Билгээ нар аж.
11. Эмэгтэй хүн гадаад гоо сайхнаас гадна дотоод гоо сайхныг өөртөө бий болгох хэрэгтэй гэж Д.Одзаяа итгэдэг.
12. Д.Одзаяагийн ажлын дадлага, сургуулилт хийсэн бичлэг цахим ертөнцөд олны сайшаал магтаалыг төрүүлээд байгаа юм.
13. Түүнийг цахим ертөнцөд ихээр яригдахад хүргэсэн бичлэгийн текстийг уран сайхны удирдагч Б.Баярын удирдлаган дор, МУСГЗ Ш.Ёолк бичжээ.
14. Бичлэгийг МҮОНТ нэвтрүүлэгчийн дугуйлангаа сурталчлахад ашиглаж байгаа. Тиймээс Д.Одзаяа үндэсний томоохон телевизийн бахархал болж, телевизээ рекламдах болсон гэж хэлэхэд буруудахгүй.
15. Хоёр минут 46 секундын турш хурц тод, алдаа мадаггүй, мэргэжлийн чадвараа харуулан уншсан бичлэг Монголын нийгмийн сүлжээгээр хамгийн олон хүнд хүрчээ.
16. Түүний нөхрийг С.Заяа гэдэг. СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөн. “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин.
17. Тэд өнгөрсөн онд хүүтэй болж бүл нэмсэн.
18. Д.Одзаяаг төрөөд удалгүй ажилдаа эргэн орсон гэдэг.
19. Нэвтрүүлэгч бүсгүй “баярлалаа” гэдэг үгийг хэлэх их дуртай. Тэрээр “Амьдралд талархах шалтгаан маш их шүү дээ. Тиймээс бүх зүйлээс зөв өнцгийг, хүн болгоноос сайн талыг нь олж харан, амьдралынхаа хором мөч бүрийг аз жаргалаар бялхаж өнгөрүүлээрэй” хмэээн зөвлөдөг.
20. Одзаяа ХУИС-ийнхаа сэтгүүлчийн ангид суралцаж байгаа.
21. Тэрээр өндөр өсгийтэй гутал өмсөх дуртай. Хөл хүнд үедээ ч өндөр өсгийтөөс салаагүй.
22. Д.Одзаяа өсгийтэй гуталны ийм цуглуулгатай.
23. Тэрээр On&On дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг гэдгээ фэйсбүүк хуудсандаа бичжээ.
24. Залуухан, царайлаг хөтлөгч бүсгүй маань Зайсанд байрлах "Seoul royal county" хороололд 700 саяын үнэтэй байранд амьдардаг.
Д.Идэр
Сэтгэгдэл (27)