Бразилийн Маринга хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоолд машинаа тавьсан этгээдийг ингэж “шийтгэжээ”. Жолоочийг машины зогсоол дээр эргэн ирэхэд машиных нь гадна талыг бүхэлд нь цэнхэр өнгийн наадаг цаасаар бүрж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийх гэсэн тэмдгийг зурсан байна.
Дүрэм зөрчсөн жолоочийг машиндаа суухад гудамжинд цугласан олон дургүйцлээ илэхийлсэн байна. Мөн замын цагдаа жолоочид хариуцлага тооцсон байна.
Г.Үжин