Нийтийн тээврийн соёл манай улсад ингэж л хөгжиж байна. Цалин хөлсөө нэмүүлэхийг хүссэн нийтийн тээврийн ажилчид ажил хаяаад багагүй хугацааг өнгөрч байгаа. Гэтэл нийтийн тээврийнхэний талаарх таагүй мэдээллүүд шил дараалан гарсаар байна. Үүний нэгэн жишээ болгож нийтийн тээврээр үйлчлүүлж байсан иргэн энэхүү бичлэгийг хийж, цахим сүлжээгээр цацжээ. Бодит амьдрал дээр нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд энэ мэт зүйлтэй бараг өдөр болгон тааралддаг. Гэтэл энэ байдал арилахгүй өнөөдрийг хүрсээр байгаа нь нийтийн тээврийн соёл ямар түвшинд байгааг илтгэж байгаа юм. Ямартай ч нийслэлчүүдийн хөл дүүжлэх унаа болдог нийтийн тээврийнхэн үнэ хөлсгүй бус үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төлбөр мөнгөө авдаг гэдгээ бас санах нь зүйтэй болов уу. Тиймээс ч үзүүлж байгаа үйлчилгээндээ басхүү анхаарал хандуулах цаг болсныг энд дахин дуулгая.
Сэтгэгдэл (7)