Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тендэр авсан тухай мэдээлэл бий. Тэрээр ажлаа өгснөөс хойш гадаадад амьдарч байсан юм. Түүнийг энэ асуудлаар АТГ-аас шалгах гэсэн боловч оргон зайлсан гэх мэдээлэл нэг хэсэгтээ тархаж байсан билээ. Г.Дэнзэн үүнийг үгүйсгэж Германд сурч байгаа талаараа захидал илгээж байсан. Удахгүй Монголд очно гэдгээ бичсэн байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө тэрээр Монголд ирсэн байна. Гэвч түүнийг өчигдөр АТГ-аас саатуулан байцааж эхлээд байгаа юм.
Сэтгэгдэл (22)