Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх Ц.Сэрээтэр, хуульч Батмөнх, нягтлан бодогч Бямбадулам нарын хүмүүс оролцлоо.
Тус холбооны тэргүүн Д.Дагвадорж энэ үеэр “Яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсан талаараа тайлбар хийе. Маш ноцтой асуудлыг хөндсөн. 2009 оноос хойш гурван тэрбум төгрөгийн ажил хийжээ.Очиж байгаад л учраа олъё гээд. Азийн аваргын визний асуудлын тухайд холбооны зүгээс мэдүүлгийн хуудсанд алдаа гаргасан нь үнэн. Үүнд холбоо арга хэмжээгээ авна, хариуцлагаа хүлээнэ. Би тамирчдыг ганц ч удаа айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны супер лигийн үеэр финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүйгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гээд байдаг юм. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон УЗ-ийн эрхэм зорилго бол амжилт гаргах, төрийн дуулалаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина” гэв.
Сэтгэгдэл (4)