Хятадын Шаньси мужийн нэгэн хотод бяцхан хүүг гудамжинд зодож буй видео бичлэг цахим ертөнцөд вирус мэт тархаж шуугиан дэгдээлээ. Уг бичлэгт нэгэн эрэгтэй 3 настай бяцхан хүүг хэрцгийгээр зодон, толгой, гэдэс зэрэг биеийн хэсгүүд рүү өшиглөж буй нь бичигджээ. Хүүг 37 секундын турш зодож байхад хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс туслаагүй байна. Харин ойролцоох дэлгүүрээс нэгэн залуу гүйн гарч ирж, түүнийг зогсоожээ. Хүүг эмчилж буй эмнэлгээс толгойдоо гэмтэл авсан, дотоод гэмтэл бэртлийг тогтоохоор нарийн шинжилгээ хийж байгаа аж. Гэмт хэрэгтэнг одоогоор баривчлан саатуулаад байгаа ба сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээн үзэж, оношлогоонд оруулахаар болсон гэнэ.
Сэтгэгдэл (3)