Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт түймрийн голомттой аймгуудад ажилласан. Түүнийг түймэр гарсан аймгуудад ажиллаж буй зургуудаа фотошопдож, янзалсан гэх яриа сошиал ертөнцөд гараад байна. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар тайлбар хийжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсанд "Галын шугаманд ажиллах иргэдээрээ бахархав. Тэд ч сэтгэлийн дэм авлаа, баярлалаа гэцгээж байв. Өмнө оруулсан зургийг зарим нь эвлүүлэг мэт мушгижээ. Эвдэрснийхээ хэрээр бусдыг дүгнэх нь өрөөсгөл. Энэ богино бичлэгээс бодит ойлголт авч болно. Миний оруулж байгаа зураг, бичлэгт ямар нэг эвлүүлэг, худал зүйл байхгүй болно. Нийтийн мэдээлэлд бид хариуцлагатай, ёс зүйтэй хандах нь чухал. Сэтгэл зөв бол үйлс зөв" гэж бичжээ.
Сэтгэгдэл (17)