Хэдхэн хоногийн өмнө "Авьяаслаг британичууд" шоуны шүүгчид, үзэгчдийг бяцхан охины үзүүлбэр жинхэнэ утгаар нь алмайруулжээ. Жессе Жэйн МакПарланд гэх есөн настай охин тулааны урлагийн чадвараа үзүүлсэн юм. Дэлхийн хүүхдийн кикбоксын аварга, тулааны урлагийн 117 тэмцээний ялагч охины акробат эргэх, араараа эргэх, сэлмийн урлагийг маш чадварлаг эзэмшсэн нь олонд таашаагдсан байна.