Долоо хоногийн өмнө Нигерид шалтгаан нь үл тайлагдах аймшигт халдварт өвчин тархсан. Халдвар авсан хүнээ 24 цагийн дотор үхүүлдэг энэ өвчний тухай 24 баримтыг хүргэе.
1. Өнгөрсөн даваа гарагт зүүн өмнөд Нигерид аймшигт халдвар дэгдэж, 13-15-ны өдрүүдэд улам эрчимжжээ.
2. Дэлхий дахин энэ өвчнийг “Домогт өвчин” хэмээн нэрлэж байна. Учир нь одоо хүртэл өвчний шалтгааныг тогтоож чадаагүй байгаа юм.
3. Шалтгаан нь үл тайлагдах өвчний вирусээр халдварласан хүн 24 цагийн дотор амиа алддаг.
4. Өвчний гол хөнөөл нь мэдрэлийн системд асар их ачаалал өгдөг байна.
5. Одоогоор багадаа 18 хүн амиа алджээ.
6. Нийт 23 хүн халдвар авсан бөгөөд амьд үлдсэн хүмүүс үхлээ хүлээн хэвтэж байна.
7. ДЭМБ өвчний шалтгааныг тогтоогоогүй байгаа ч гербицид хэмээх хогийн ургамалтай холбоотой хэмээн үзэж байна.
8. Мөн пестицид буюу хортон шавьж устгах хороос үүдэлтэй байж магадгүй гэх таамаглал дэвшүүлжээ.
9. ДЭМБ-ийн хэвлэлийн төлөөлөгч Грегорий Хартлийн мэдээлснээр мэргэжилтнүүд өвчтөнүүдээс цус болон шээсний шинжилгээ авсан байна.
10. Эрдэмтэд шинжилгээг Лагос их сургуулийн эмнэлэгт судалж байгаа гэнэ.
11. Халдвар авсан хүнд толгой ихээр өвдөх, ухаан алдах, маш богино хугацаанд турах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
12. Хамгийн анх Нигерийн Ондо муж улсын Оде-Иреле тосгонд илэрчээ.
13. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр ДЭМБ-ын шинжээчид өвчний шалтгааныг тогтоохоор Оде-Иреле тосгонд ч ажиллаж байгаа аж.
14. Нигерийн эрх баригчид тус өвчнийг Эболагийн халдварт сүйрсэн бүс нутагт хүрэх вий хэмээн айж байна.
15. Уг өвчний вирус нь Эболагийн халдвар болон Нигерид өмнө нь дэгдсэн халдварт өвчнүүдийн вирусээс тэс өөр бүтэцтэй аж.
16.Халдвар авсан хүмүүсийн дунд хүүхэд байхгүй.
17. Халдварлагдсад 25-60 настай хүмүүс аж.
18. НҮБ Нигерийн хил залгаа орших орнуудыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриаллаа.
19. Нигерийн халдвар гарсан амйгуудад хөл хорио тогтоогоод байгаа юм.
20. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Нигерийн Ерөнхийлөгч Гүдлак Жонатан чухал уулзалтуудаа хойшлуулахад хүрсэн байна.
21. Халдвар дэгдсэн тухай мэдээлэл цацагдсанаас хойш “Боко Харам” бүлэглэл Нигерийн 12 иргэний хоолойг хэрччээ. Энэхүү хэргийг Гүдлак Жонатан НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзсантай холбон үзэх хэсэг байхад халдвар авахаас айсан гэж тайлбарлах хэсэг байгаа юм.
22. Хэрвээ аймшигт өвчний шалтгааныг тогтоож чадахгүй бол Нигери улс 2013-2015 оны хугацаанд хамгийн олон иргэн нь өвчнөөр амиа алдсан гэх үзүүлэлтээрээ дэлхийн тэргүүлэх нь.
23. Домогт өвчний халдварлах, хөнөөх хурдаас дүгнэхэд өвчний шалтгааныг тогтоолоо ч эмчилгээ, эм тариа зэргийг олох гэсээр байтал Нигерийн олон зуун иргэн амь үрэгдэж мэдэхээр байна.
24. Халдвар дэгдсэн тосгоны олон зуун иргэн дүрвэхийг оролдлого хийсэн бөгөөд шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа гэлээ.
www.24tsag.mn
Г.Үжин
Сэтгэгдэл (1)