Япон улсын тухай таны мэддэггүй 24 баримт.
1. Японы газар нутгийн хэмжээ 372,2 мянган хавтгай дөрвөлжин кило метр. Түүний 70% уул. Үлдсэн хэсэгт нь 127 сая хүн амьдардаг. Нийт нутаг нь 6800 арлаас бүрэлддэг. 200 орчим галт уул байдаг.
2. Япончууд катакан, ромази, канзи и хираган гэсэн дөрвөн төрлийн бичиг үсэг хэрэглэдэг.
3. Хүүхдээ хүмүүжүүлэх арга нь дэлхийн бүх орноос өөр.
4. Залуучуудын ихэнх нь Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөгийг оросууд хаясан гэж үздэг.
5. Тус улсад лалын шашин хориотой гэдэг гэдэг огт худал цуурхал. Бүх шашныг шүтэх эрхтэй.
6. Амазонкийн шугуйн ой модны хамгийн том хэрэглэгч нь Япон юм.
7. Жилдээ 1500 орчим удаа газар хөдөлдөг.
8. Цукиз загасны зах нь дэлхийд хамгийн томд тооцогддог. Судалгаа нэрийн дор одоог хүртэл халим агнадаг.
9. Караоке хэмээх үг японоор “хоосон оркестр” гэсэн утгатай ажээ.
10. Фугу загасыг бэлтгэхийн тулд япон тогооч хоёр жил суралцдаг.
11. “Гейша” нь жүжигчин гэсэн утга илэрхийлдэг. Хамгийн анхны гейша нар эрчүүд байжээ.
12. Ихэнх компанийн ажилтнууд өглөө заавал гимнастик хийдэг.
13. Япончууд адууны мах түүхийгээр нь зооглох дуртай.
14. Нобелийн шагналтан 18 байдаг.
15. Хүн амын нь 23% 65-аас дээш настай.
16. Сушиг анх гудамжны хоол гэдэг байжээ.
17. Энд гөлөг, мууртай тоглонгоо зоог барьж болох кафенууд байдаг.
18. Японы сургуулиудад гадаад хэлээс зөвхөн англи хэл л үздэг.
19. Эверестийн оргилд гарсан хамгийн ахмад настан Миура Ячиро бөгөөд тэрбээр 70, 75 настайдаа авиралт хийсэн байна.
20. Аягатай хоолондоо савхыг эгц хатган орхихыг үлэмж цээрлэдэг. Нас барсан хүнд ингэж барьдаг ажээ.
21. Өдөрт гурван удаа будаа иддэг ард түмэн зөвхөн япончууд.
22. Швед маягийн ширээтэй зоогийн газруудад дутуу идээд орхисон хоол бүхий таваг огтхон ч харагддаггүй. Учир нь япончууд яг хэмжээнийхээ хэрээр хоолоо авдаг хатуу зарчимтай.
23. Үндсэн хуульдаа армитай байхыг тусгаагүй цорын ганц орон.
24. Япончуудын сууцнуудад төвлөрсөн халаалт байдаггүй. Гэхдээ өвлийн улиралд халтиргаа гулгаанаас сэрэмжлэн замынхаа хэсгийг халаадаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (9)