Казиногийн тухай хуулийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Монгол Улсын хэмжээнд энэ хуулийг батлуулахаар нэлээд олон удаа их хуралд оруулж ирж байсан ч манай улсын хувьд казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй үндэсний аюулгүй байдадд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан. Тэгвэл бид энэ удаагийнхаа 24 баримт буландаа казиногийн сөрөг мууд талуудыг хүргэж байна.
1. Профессор Киндт “Тоглоомын бүс байгуулна гэдэг нь тухайн орон нутгийн эдийн засгийн хувьд мөрийтэй тоглоомтой адил өндөр эрсдэлтэй алхам гэж үздэг. Иймд хэрэв казино байгуулахаар төлөвлөж байгаа газар нутаг нь салбар салбараараа сайн хөгжсөн, тогтвортой хөгжилтэй эдийн засгийн үзүүлэлттэй, жуулчдын очих дуртай газар мөн болсон цагт л тоглоомын бүс нээснээр эдийн засаг ба нийгмийн хувьд ирэх эерэг нөлөө нь сөрөгөөсөө давж гардаг.
2. БНХАУ-ын Макаод дэлхийн хамгийн томд ордог мөрийтэй тоглоомын бүс байрладаг. Тус газар казино байгуулснаас хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ ихээхэн өсчээ.
3. Нутгийн оршин суугчид лудомани буюу мөрийтэй тоглоомонд донтох гэсэн өвчинд нэрвэгдэх эрсдэл нь огцом өссөн байна. Энэ талаар явуулсан олон тооны судалгаанаас үзвэл казиногоос 80 км хүртэлх аслал дотор оршин суудаг хүмүүсийн лудоманид автах эрсдэл нь хоёр дахин өндөр байжээ.
4. Мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүс ажлаа алдах магадлал нь мөрийтэй тоглодоггүй хүмүүсээс хоёр дахин өндөр байдаг аж.
5. Хүн гудамжнаас авч болдог хоол, унд, бэлэг дурсгалаас гэх мэт зүйлсээс эхлээд зочид буудлын өрөө хүртэл олон зүйлсийг казино дотроо санал болгодог. Үүнээс болоод жижиг дунд бизнес эрхлэгчид алдагдал хүлээдэг. Улмаар ажилчдынхаа тоог халах, заримдаа бизнесээ бүрэн хаах хүртэл нөлөө үзүүлдэг байна.
6. Казино байгуулсан улс орнуудын жишгээр тухайн улсын орлого төсвийнх нь ердөө дөрвөн хувийг бүрдүүлдэг болох нь судалгаагаар бадлагджээ.
7. Нутгийн оршин суугчдыг казинод тоглохыг хориглодог. Монакогийн казинод зөвхөн гадаадын иргэд тоглож болно. Гэхдээ иргэдийнхээ ийм боломжийг хаасны нөхөн төлбөр болгож Монакогийн иргэдийг ашиг орлогын татвараас чөлөөлжээ.
8. Исламын шашинт улсууд мөрийтэй тоглоомыг ёс суртахуунгүй зүйл гэж тооцдог. Тэд казино гэмт хэрэг ихсэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.
9. Казиног дагаад биеэ үнэлэлт, мафи "газар авдаг" болох нь батлагдсан.
10. Дэлхий дахинд жилд 680 сая ам.доллар мөрийнд зарцуулагддагаас 80 гаруй хувь нь хууль бус гэмт этгээдүүдийн халаасанд орох магадлалтай байдаг аж.
11. Казиног дагасан гэмт хэргийн 60 хувь нь Азид бүртгэгджээ.
12. АНУ-ын Тэнгисийн цэргийн харъяанд үйл ажиллагаа явуулдаг Стартегийн Зэвсэглэлийн Удирдах Газар буюу Цөмийн Хүчний Штабын дэд дарга, Адмирал Timothy M.Giardina өнгөрсөн жил ажлаасаа халагдсан шалтгаан нь мөрийтэй тоглоомтой холбоотой байжээ.
13. Хууль бус мөрийтэй тоглоомноос Хонгконгийн цагдаагийн байгууллага өдөрт 64,5 сая ам.доллар хураан авч байжээ.
14. Манай улсын хувьд ч казиноотой холбоотой сөрөг нөлөө, хар түүх олон байдаг. 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатарын санаачилсан Казиногийн тухай хуулийн төслийг баталсан. Гэвч төд удалгүй парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонссон юм. Ингэснээр 1999 онд хуулийг хүчингүй болгож байв.
15. МУГЖ Б.Батзаяа мөрийтэй тоглоомонд гэр орон, амьдарлаа алдаж байсан. Түүнд урлагийнхан зориулж хандивын тоглолт хийж байсан
16. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байх үедээ мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригджээ.
17. Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаярын хүү, АЖ хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайн ач “Скай Тембэр”-ийн Б.Баясгалан мөн л мөрийнтэй тоглоомонд донтож цагдаагийн хаалга татаж байсан.
18. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дарга Л.Бямбасүрэн “Пийс бридж” /Peace bridge/ зочид буудалд мөрийтэй тоглож байхад дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилжээ.
19. УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эзэмшлийн "Yoyage" зочид буудалд мөрийтэй тоглож байгаад баригдсан. Түүнтэй хамт "Макс" группын С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Уул уурхайн яамны газрын дарга асан Цогтбаатар нар байсан аж. Тэднийг эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэн барьж байсан.
20. Мөрийтэй тоглоом гэдэг зүйл хүний сэтгэцэд сөрөгөөр нөлөөлж, сэтгэцийн эмгэг (addiction gambling) дон өвчин хүртэлх аюул дагуулдаг байна.
21. “Хадгаламж" банкны эргэлтийн хөрөнгийг найз нөхдийнхөө дансаар дамжуулан халаасалж, Солонгосын казинод тавиад туучихсан гэх Ц.Чимэдцэрэн "Ганц"-д хоригдсон.
22. Хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөрийтэй тоглоом бол хуулиар зөвшөөрөгдөөгүй гурван бизнес. Бид мөрийтэй тоглоомыг зөвшөөрвөл дагалдаж ирэх гэмт хэргүүдээс өөрсдийгөө хамгаалж дийлэхгүй болохыг О.Баасанхүү гишүүн хэлсэн.
23. Казино байгуулах оролдлого 2007 оны дөрөвдүгээр сард дахин гарсан. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж тэргүүтэй А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нар Казиногийн хуулийг төслийг санаачилсан. Гаднын санхүүжилттэй “Морин нуур ресурс” компанийн захиалгаар хууль санаачилсан гэх хардлага хуулийн төслийг унахад хүргэсэн юм.
24. 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын санаачилсан Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл. 2007 онд Ц.Шаравдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл тэр чигээрээ орж ирсэн нь мөн л өнөөх “Морин нуур” төсөлтэй холбоотой гэх хардлагыг төрүүлсэн. Ганц компанид давуу эрх олгох хуулийн төсөл хэмээн тухайн үед дэмжээгүй.
Сэтгэгдэл (2)