Энэ сарын 11-нд Панамд эхэлсэн Америкийн дээд хэмжээний уулзалтад Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийнхөө “ихэр” хуурамч ерөнхийлөгчтэй очжээ. Үүнийг "CNN" агентлагийн испани сувгийн оператор илрүүлж олон нийтэд цацсан байна.
Бичлэгт өнгөрсөн бямба өглөө хуурамч Мадуро, түүний эхнэр Силии Флорес хоёр хамтрагчдаа дагуулан “Шератон” зочид буудлаас гарч дээд хэмжээний уулзалт болох ордон руу явсан байна. Гэтэл сэтгүүлчид хуйлран түүнийг дагах үеэр хэдхэн хормын дараа жинхэнэ Николас Мадуро машинд сууж байгаа нь бичигджээ. "CNN" агентлаг "Венесуэлийн ерөнхийлөгч хэвлэлийнхнээс зугтаахын тулд ийм заль хэрэглэсэн" гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл (1)