Дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр ОХУ-д өрнөсөн сайхан сэтгэлийн үйлдлийг олон улсын хэвлэлүүд сайшаан мэдээлж байна. Энэ өдөр Моксва хотын метро болон буух тавцангийн хооронд нэгэн хөгшин эмэгтэй унаж гацсан байна. Тэнд байсан зорчигчид эмэгтэйг аврахын тулд хүч нийлүүлэн метрог түрж эхэлжээ. Олны сэтгэлийн хүч оломгүй далай болж зорчигчид 15-хан секундын дотор метрог шугамнаас нь хөндийрүүлж чадсанаар эмэгтэйн амийг аварсан байна.