Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүнийг хятад хүнийг Бурхан халдунд мөргөлөө хэмээн доромжилсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Тэгвэл тус бүлгэмээс энэ бичлэгийн хамт залруулга хийсэн байна. Бүлгэмийн мэдэгдсэнээр "Бид 3-р сарын 28-ны өдөр Бурхан халдун уулын Дунд овоонд тахилга ёслол үйлдэж явахад тэнд бас өөр олон залуус явж байсан. Тэдний нэг гэнэт ЭНД ХЯТАД ХҮН ЯВЖ БАЙНА. гэхэд бид очсон. Тэд хоорондоо хятадаар ярьж байсан гэнэ. Харин тэдгээр хүмүүс өвөр монголчууд байсан тул бид тэдэнтэй ярилцаж ойлголцсон үйл явдал энэ бичлэгт харагдаж байгаа. Гэтэл элдэв сенсааци дэгдээгчид бидний эсрэг хар PR хийж байгаа нь үнэхээр харамсалтай..."
БОСГО ТЭНГЭРИЙН ДАВААНААС НААШ ХАРИЙН ХҮНИЙ МӨР БҮҮ ГАРГА
БОГДЫН ГОЛЫН УРСГАЛААС ХАТАН ХҮН БАЙСАН Ч БҮҮ АМСУУЛ. гэсэн байна.
Сэтгэгдэл (34)