
Судалгаанд хамрагдсан 204 афган эрэгтэйгээс 60 нь хазар хүмүүс байжээ. Тэдгээр Хазар хүмүүсийн 33.3% нь гаплогрупп С3 гарсан нь өмнө Пакистанд хийгдсэн доктор Камал нарын судалгаатай маш төстэй хариутай байна.
Доктор Камал нарын судалгаанд нийт 23 хазар хүмүүс оролцсоны долоо нь буюу 30.4% нь гаплогрупп С3 гэж гарсан юм. Эдгээр хүмүүсийг тухайн үед Чингис хааны удам гэж андуурч байсан билээ.
Учир нь нийт долоон хүн долуулаа "С3-старкластер" гэх өвөрмөц, их тархалттай гаплотиптэй байсан юм. Харин энэхүү гаплотип нь 13-р зууны үед Их Монгол Улсын байлдан дагуулалтад оролцсон нэлээд хэдэн аймгийнхны ерөнхий гаплотиптой төстэй байсан юм.
Одоогоор энэ С3-старкластер гаплотипын хамгийн өндөр хувь нь Казахын Керей аймагт 76.5%-тай тэмдэглэгдсэн байгаа.
Хазара нарын 33.3%-н дотор ч гэсэн Хэрэйд аймгийн хүн маш олон байх боломжтой юм хэмээн судлаачид ярьж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (5)