Жил бүрийн хавар Москвагийн Улаан талбайд болдог Аугаа их Эх орны ялалтын парадад монгол цэргүүд оролцохоор боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстаны нийслэл Душанбед ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэрээ энэ талаар ярилцжээ. Ерөнхийлөгч В.В.Путины зүгээс “Ялалтын парадад монгол цэргүүдийг оролцуулах боломжтой” гэж хэлсэн байна.
Тэгэхээр ирэх жилийн ялалтын парадад монгол цэргүүд оролцох нь. Гэхдээ одоогоор яг хэдэн цэрэг оролцох нь тодорхойгүй байгаа юм. Оросын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайны хүндийг нуруундаа үүрч, 20 гаруй сая хүнийхээ амиар ялсан байдаг. Гэхдээ Монголын ард түмэн ч зүгээр суулгүй оросуудад морь, мах, зэр зэвсэгээр тусалж байсан гэдэг.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (20)