Дэлхийн номер нэг шатарчин Магнус Карлсен баасан гарагт өмсөж ирсэн жинсэн өмдөө солихоос татгалзсаны улмаас шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисон гэж Олон улсын шатрын холбоо (FIDE) мэдээллээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн рапид төрөлд тав, блицын төрөлд долоон удаа түрүүлсэн Карлсен удахгүй болох блицын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн оролцохгүй болжээ.
FIDE-гийн мэдэгдэлд, Карлсен жинсэн өмд өмсөж тэмцээний хувцаслалтын дүрмийг зөрчсөн, дараа нь тэр хувцсаа солихоос татгалзсан учир тэмцээнээс хасаж, 200 ам.долларын торгууль ногдуулсан гэжээ.
Шатрын спортын хамгийн алдартай тамирчин гэгддэг Карлсен болон уг спортын удирдах байгууллага болох FIDE хоорондын харилцаа сүүлийн үед улам хурцдаж байгаа. ДАШТ-ий өмнөх тойргууддаа тааруу тоглосон Карлсен бухимдлаа, дургүйцэлтэйгээ зэрэг илэрхийлсэн гэж олон нийт үзэж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)