Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр “Шинэ жилийн өдрүүдээр эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр, дэд бүтэц, барилга хот байгуулалт, байгаль орчин гэх мэт бүх салбарын сайд нарыг хяналт шалгалт хийж, ажлын хэсгүүдийг удирдаж ажиллах үүргийг Засгийн газраас өглөө.
Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар агаарын бохирдолтой холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Бэлэн байдал зарласнаас хойш энэ сарын 29-нийг хүртэлх зургаа хоногт нийт 2500 гаруй онцгой байдлын, экологийн цагдаагийн зэрэг алба хаагчид агаарын, сайжруулсан түлшний чанарыг шалгах, түүхий нүүрсийг хянах зэргээр 89800 айол өрх 2200 гаруй ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Таьвантолгой түлш компанийн шахмал түлшийг хүний эрүүл мэнд, амь насанд хортой аливаа орц найрлага байгаа эсэхийг нягталж шалгуулахаар БНХАУ, БНСУ, Япон улсуудад дээж явуулж, шинжлүүлж байгаа. Ойрын хугацаанд хариу гарна. Мөн Улаабаатарт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын лабораторид шинжлүүлж байна. Тухайлбал, SGS гэх АНУ-ын хөндлөнгийн лабораторид шинжилгээ хийлгэж, иргэдэд мэдээлэл өгч буй.
Нийслэлийн хэмжээнд 150 мянган тонн түүхий нүүрс түлж байгаа ААН-үүдийг төвийн эрчим хүчинд холбох эсвэл хийн түлшээр халаах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх асуудал яригдлаа. Цахилгааныг аль болох таслахгүй байх талаас нь анхаарч ажиллах талаар Эрчим хүчний сайдад үүрэг даалгавар өгсөн” гэв.
Сэтгэгдэл (3)