УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэдхэн сарын өмнө “домогт” газартаа Монголын хамгийн өндөр барилгыг бариулахаар болж дуулиан тарьсан.
Домогт гэдэг нь Хүүхдийн парк дахь түүний нэг га газар бөгөөд энэ газрын маргаан олон жил үргэлжилсний эцэст шүүх Б.Наранхүү гишүүний өмчлөлд үлдээсэн юм.
Дуулиан тарьсан барилгаа тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Японы "Никкен Сэккэй" группээр бариулахаар болж гэрээ үзэглэсэн нь энэ тухай анхны мэдээлэл болон цацагдаж байв.
Барилга 68 давхар бөгөөд орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай байх тухай ч танилцуулсан. Чухам 68 давхар хэмээн онцолсон нь Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аваргыг бэлгэдсэн тоо аж. Ийнхүү газрын хэрүүлээр “гаршсан” гишүүн 2018 оны эцэс гэхэд Монголдоо л хамгийн өндөр барилгыг паркын хашаанд сүндэрлүүлэх нь тодорхой болсон юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөнөөх өндөр барилгаа “рекламдсан” хачирхалтай үйл явдал өчигдөр болж өнгөрөв. Төрийн тэргүүний Япон дахь айлчлалын эхлэл болсон Япон-Монголын бизнес форумын үеэр ийм явдал болсон бөгөөд эрхэм гишүүн хувийн компаниа сайрхан ярьж буй агшин гэрэл зургийн хальснаа мөнхөрчээ.
УИХ-ын гишүүн хүн хувийн барилгаа улсынхаа Ерөнхийлөгчид танилцуулах. Тэгээд бүр Японд шүү. Энэ ямар учиртай вэ? Хэдийгээр Япон компани тэрхүү барилгын скизийг хийснээрээ форумд оролцож бүтээлээ танилцуулсан гэж байгаа ч энэ бол шалтаг төдий зүйл. Угаас Б.Наранхүү гишүүн бизнесээ сурталчилахаар явсан нь хэн бүхэнд ойлгомжтой байна.
Хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн компанийхаа ажлыг ийнхүү ил цагаан сурталчилаад явах боломжтой юу? Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Нэгэнт төрийн хүн болсон бол хувийн компанийхаа ажлыг өөр бусдад шилжүүлж, итгэл хүлээлгэсэн ард түмнээ төрд төлөөлөн хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай. Гишүүдэд зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор их дээд сургуулиудад багшлахыг зөвшөөрдөг. Гэтэл энэ хуулийн заалт Б.Наранхүү гишүүнд огтоос үйлчилдэггүй нь харагдаж байна. Түүний УИХ-ын гишүүн гэдгээ мартсан үйлдэл дан ганц энэ биш бөгөөд хоёр жилийн өмнө паркыг сэргээх асуудал яригдахад "MSC газраа өгвөл би газраа өглөө" хэмээн томорч байв.
Наймаачин зангаа тавиагүй эрхэм гишүүний энэ үйлдэл Японы парлементын гишүүдийг ч гайхуулсан гэнэ. Тэд танай их хурлын гишүүд хувийн барилгаа төрийн тэргүүндээ танилцууллаа. Ийм зүйл байдаг юм уу? хэмээн цочир хүлээн авсан сурагтай.
Б.Наранхүү гишүүн угаас Төрийн ордонд үзэгддэггүй, чуулганы хуралдаанд огт суудаггүй хүн. Олон хүн түүнийг гишүүний эрх мэдлээ ашиглан хувийн бизнесээ хөгжүүлээд явж байгаа нэгэн гэдэг. Эцэст нь гэж хэлэхэд УИХ-ын гишүүн хүн өөрийн бизнесээ өрөөлийн нутагт төрийн тэргүүндээ сайрхаж яваад хэн ч хариуцлага ярихгүй байгаа нь манайд хууль хэр үнэгүй болсныг гэрчилж байна.
Домогт гэдэг нь Хүүхдийн парк дахь түүний нэг га газар бөгөөд энэ газрын маргаан олон жил үргэлжилсний эцэст шүүх Б.Наранхүү гишүүний өмчлөлд үлдээсэн юм.
Дуулиан тарьсан барилгаа тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Японы "Никкен Сэккэй" группээр бариулахаар болж гэрээ үзэглэсэн нь энэ тухай анхны мэдээлэл болон цацагдаж байв.
Барилга 68 давхар бөгөөд орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай байх тухай ч танилцуулсан. Чухам 68 давхар хэмээн онцолсон нь Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аваргыг бэлгэдсэн тоо аж. Ийнхүү газрын хэрүүлээр “гаршсан” гишүүн 2018 оны эцэс гэхэд Монголдоо л хамгийн өндөр барилгыг паркын хашаанд сүндэрлүүлэх нь тодорхой болсон юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөнөөх өндөр барилгаа “рекламдсан” хачирхалтай үйл явдал өчигдөр болж өнгөрөв. Төрийн тэргүүний Япон дахь айлчлалын эхлэл болсон Япон-Монголын бизнес форумын үеэр ийм явдал болсон бөгөөд эрхэм гишүүн хувийн компаниа сайрхан ярьж буй агшин гэрэл зургийн хальснаа мөнхөрчээ.
Хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн компанийхаа ажлыг ийнхүү ил цагаан сурталчилаад явах боломжтой юу? Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Нэгэнт төрийн хүн болсон бол хувийн компанийхаа ажлыг өөр бусдад шилжүүлж, итгэл хүлээлгэсэн ард түмнээ төрд төлөөлөн хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай. Гишүүдэд зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор их дээд сургуулиудад багшлахыг зөвшөөрдөг. Гэтэл энэ хуулийн заалт Б.Наранхүү гишүүнд огтоос үйлчилдэггүй нь харагдаж байна. Түүний УИХ-ын гишүүн гэдгээ мартсан үйлдэл дан ганц энэ биш бөгөөд хоёр жилийн өмнө паркыг сэргээх асуудал яригдахад "MSC газраа өгвөл би газраа өглөө" хэмээн томорч байв.
Наймаачин зангаа тавиагүй эрхэм гишүүний энэ үйлдэл Японы парлементын гишүүдийг ч гайхуулсан гэнэ. Тэд танай их хурлын гишүүд хувийн барилгаа төрийн тэргүүндээ танилцууллаа. Ийм зүйл байдаг юм уу? хэмээн цочир хүлээн авсан сурагтай.
Б.Наранхүү гишүүн угаас Төрийн ордонд үзэгддэггүй, чуулганы хуралдаанд огт суудаггүй хүн. Олон хүн түүнийг гишүүний эрх мэдлээ ашиглан хувийн бизнесээ хөгжүүлээд явж байгаа нэгэн гэдэг. Эцэст нь гэж хэлэхэд УИХ-ын гишүүн хүн өөрийн бизнесээ өрөөлийн нутагт төрийн тэргүүндээ сайрхаж яваад хэн ч хариуцлага ярихгүй байгаа нь манайд хууль хэр үнэгүй болсныг гэрчилж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (33)