Орос, Украины асуудал яаж шийдэгдэх нь мэдэгдэхгүй ганхаж байх энэ үед манай зарим нэг өндөр албан тушаалтнууд улсынхаа өмнөөс тус бүс нутгийн асуудлаар олон нийтийг гайхшруулсан мэдэгдлийг гадны хэвлэлүүдэд өгч эхлэв. Хэд хоногийн өмнө Монголын Энх-тайван, найрамдлын байгууллагын тэргүүн Д.Загджав мэдэгдэл гаргаж Украины ард түмэнд өөрийн эх орондоо, айх аюулгүй, амар амгалан амьдарч, ажиллах боломж олгохыг Оросоос шаардсан. Д.Загджав ноёнтоны дээрх мэдэгдлийг шоглосон олны яриа намжаагүй байтал Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулга Украины асуудлаар гадны хэвлэлд байр сууриа илэрхийлж Оросыг дэмжиж байна гэдгээ олон улсад зарлаж орхижээ.
Энэ л дутаж гэнэ.
Тодруулбал, Х.Баттулга сайд Крымийн бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн талаар Оросын Firstnews.ru сайтад утсаар ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа Крымийн бүх нийтийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрч, ОХУ-ын байр суурийг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн байна. Мөн "Аливаа үндэстэн өөрийгөө тодорхойлох эрхтэй гэж бодож байна. Монгол ч гэсэн энэ замыг туулж өнгөрүүлсэн. 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол улсад бүх нийтийн санал асуулга болсон бөгөөд үүгээрээ манай улс тусгаар тогтнолоо сэргээсэн. Мэдээж бид хөрш Орос улсыг дэмжиж байна” хэмээн ярьжээ. Эндээс үзвэл Х.Баттулга сайдын хэлсэн хамгийн ноцтой асуудал нь “Бид Оросыг дэмжиж байна” гэдэг үг. Тэр “бид” гэж хэнийг хэлээд байна вэ. Эсвэл Засгийн газрын байр, суурийг хэлээд байна уу.
Мэдээж Х.Баттулга сайдад Оросыг дэмжих эрх нь бий. Гэхдээ түүнийгээ гадны хэвлэлд ярьж, олон улсад мэдэгдэх нь хэр зөв, зүйтэй асуудал бэ?. Уг нь аливаа улс орны Засгийн газар нь нэгдмэл байр суурьтай байх ёстой. Гэтэл салбарын нэг сайд нь Засгийн газрынхаа өмнөөс ингэж байр, сууриа илэрхийлсэн нь өнөөдөр хэр зохимжтой зүйл болов. Үгүй ядаж Украины асуудлаар манай Засгийн газар байр сууриа илэрхийллээ гэхэд Н.Алтанхуяг биш Х.Баттулга байдаг нь ч ямар учиртай юм. Манай улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа тэргүүлэх зэргийн ач холбогдол өгдөг орнууд бол Орос, Хятад. Тэд бидний номер нэг харилцагчид. Тэр утгаараа Оросын олон улсад илэрхийлж байгаа байр суурь, бүс нутгийн хэмжээнд явуулж байгаа бодлогыг онцгой анхаарах ёстой. Гэхдээ анхаарна гэдэг нь улсынхаа нэрийн өмнөөс Х.Баттулга сайд байр сууриа илэрхийл гэсэн үг биш.
Нөгөөтэйгүүр Монгол улс дэлхийд цэрэг, эдийн засгаараа тэргүүлж байгаа орнууд буюу Америк, Япон, Герман зэрэг орнуудтай гурав дахь хөршийн бодлогоор харилцдаг. Гэтэл гурав дахь хөрш гэгдэж бүх салбарт туслалцаа дэмжлэг үзүүлдэг Америк, Япон, Герман зэрэг орнууд нь бүгд л өнөөдөр Оросыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа шүү дээ. Ийм байтал манай нэг сайд олон улсын зөрчилтэй асуудлаар илт нэг талыг барьсан байр суурийг гадны хэвлэлд илэрхийлсэн нь л олнны анхаарлыг татаад байгаа юм.
Манай улс түүхэндээ бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй төвийг сахисан байр суурьтай байж ирсэн. Ер нь ч гадаад ертөнцөд үүсээд буй нөхцөл байдлаар аль нэг талд орохгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан уг асуудлаар Оросуудыг дэмжиж дуугарлаа.
Энэ нь өөрөө эргээд ямар сөрөг нөлөөтэй вэ. Тухайлбал Х.Баттулга сайдын толгойлдог Хүнс хөдөө аж ахуйн салбарт хамтарч байгаа Америк барууны орнуудад ямар сонсогдох вэ. Цаашлаад Засгийн газрын гишүүний байр суурь Засгийн газрыг төлөөлж байгаа нь Монгол улсын нэр хүнд, үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн давхар, давхар асуудлыг үүсгэж байна. Манай улс Эдийн засгийн нөхцөл байдалд нэгдмэл бодлого баримтлаагүйгээс болж эдийн засгаа хүндрүүлээд байгаа. Ерөнхий сайдаасаа илүү эрх мэдэлтэй Эдийн засгийн хөгжлийн сайдтай бас бодлого зангиддаг хүн байхгүйгээс болж эдийн засаг ийнхүү хүндэрч байна гэж олон хүн үздэг.
Гэтэл одоо Гадаад бодлогын асуудлаар хэн дуртай нь ингэж байр сууриа илэрхийлж байна. Бас л бодлого алга. Х.Баттулга сайдын уг мэдэгдэл нь гадаад улс оронд Монголын нэр хүндийг унагасан зүйл боллоо гэж үзэх хүмүүс их байна.
Энэ л дутаж гэнэ.
Тодруулбал, Х.Баттулга сайд Крымийн бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн талаар Оросын Firstnews.ru сайтад утсаар ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа Крымийн бүх нийтийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрч, ОХУ-ын байр суурийг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн байна. Мөн "Аливаа үндэстэн өөрийгөө тодорхойлох эрхтэй гэж бодож байна. Монгол ч гэсэн энэ замыг туулж өнгөрүүлсэн. 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол улсад бүх нийтийн санал асуулга болсон бөгөөд үүгээрээ манай улс тусгаар тогтнолоо сэргээсэн. Мэдээж бид хөрш Орос улсыг дэмжиж байна” хэмээн ярьжээ. Эндээс үзвэл Х.Баттулга сайдын хэлсэн хамгийн ноцтой асуудал нь “Бид Оросыг дэмжиж байна” гэдэг үг. Тэр “бид” гэж хэнийг хэлээд байна вэ. Эсвэл Засгийн газрын байр, суурийг хэлээд байна уу.
Мэдээж Х.Баттулга сайдад Оросыг дэмжих эрх нь бий. Гэхдээ түүнийгээ гадны хэвлэлд ярьж, олон улсад мэдэгдэх нь хэр зөв, зүйтэй асуудал бэ?. Уг нь аливаа улс орны Засгийн газар нь нэгдмэл байр суурьтай байх ёстой. Гэтэл салбарын нэг сайд нь Засгийн газрынхаа өмнөөс ингэж байр, сууриа илэрхийлсэн нь өнөөдөр хэр зохимжтой зүйл болов. Үгүй ядаж Украины асуудлаар манай Засгийн газар байр сууриа илэрхийллээ гэхэд Н.Алтанхуяг биш Х.Баттулга байдаг нь ч ямар учиртай юм. Манай улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа тэргүүлэх зэргийн ач холбогдол өгдөг орнууд бол Орос, Хятад. Тэд бидний номер нэг харилцагчид. Тэр утгаараа Оросын олон улсад илэрхийлж байгаа байр суурь, бүс нутгийн хэмжээнд явуулж байгаа бодлогыг онцгой анхаарах ёстой. Гэхдээ анхаарна гэдэг нь улсынхаа нэрийн өмнөөс Х.Баттулга сайд байр сууриа илэрхийл гэсэн үг биш.
Манай улс түүхэндээ бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй төвийг сахисан байр суурьтай байж ирсэн. Ер нь ч гадаад ертөнцөд үүсээд буй нөхцөл байдлаар аль нэг талд орохгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан уг асуудлаар Оросуудыг дэмжиж дуугарлаа.
Энэ нь өөрөө эргээд ямар сөрөг нөлөөтэй вэ. Тухайлбал Х.Баттулга сайдын толгойлдог Хүнс хөдөө аж ахуйн салбарт хамтарч байгаа Америк барууны орнуудад ямар сонсогдох вэ. Цаашлаад Засгийн газрын гишүүний байр суурь Засгийн газрыг төлөөлж байгаа нь Монгол улсын нэр хүнд, үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн давхар, давхар асуудлыг үүсгэж байна. Манай улс Эдийн засгийн нөхцөл байдалд нэгдмэл бодлого баримтлаагүйгээс болж эдийн засгаа хүндрүүлээд байгаа. Ерөнхий сайдаасаа илүү эрх мэдэлтэй Эдийн засгийн хөгжлийн сайдтай бас бодлого зангиддаг хүн байхгүйгээс болж эдийн засаг ийнхүү хүндэрч байна гэж олон хүн үздэг.
Гэтэл одоо Гадаад бодлогын асуудлаар хэн дуртай нь ингэж байр сууриа илэрхийлж байна. Бас л бодлого алга. Х.Баттулга сайдын уг мэдэгдэл нь гадаад улс оронд Монголын нэр хүндийг унагасан зүйл боллоо гэж үзэх хүмүүс их байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (91)