Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын удирдлагад ерөнхийлөгчөөс санал болгож оруулж ирсэн Н.Ганболд, Б.Хурц нарыг томилох эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая хэлэлцэж дуусав. ЕТГ-ын дарга Д.Баттулга Н.Ганболд, Б.Хурц нарыг хуралдаанд танилцуулсаны дараа 10 гаруй гишүүн асуулт асуун үг хэлэх зэргээр хуралдаан 30 гаруй минут үргэлжилсний эцэст нэр бүхий хоёрыг АТГ-ын дарга, дэд даргад санал нэгтэйгээр томиллоо. Н.Ганболд, Б.Хурц нар асуултад хэрхэн хариулсныг сийрүүлбэл,
Ц.Сэдваанчиг: АТГ-ын удирдлагын тухайд Авлигын эсрэг хуульд заасан шалгуурын алийг нь хангасан учраас эдгээр хүмүүсийг оруулж ирэв ээ? Эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлэх саналыг хаанаас хэрхэн оруулсан бэ. Аль нам эвсэл, аль фракцийн дэмжлэгээр орж ирж байгаа вэ? Өөрсдөө аль намын гишүүд вэ?
Д.Баттулга: Хуулийн 19 дүгээр зүйлд буй гурван шаардлагыг бүрэн хангасан. Илүү дутуу гэх юм байхгүй. Ерөнхийлөгчийн л гаргасан санал.
Н.Ганболд: Ямар нэг улс төрийн харъяалал байхгүй. Ерөнхийлөгч өөрөө уулзаж асуудал тавьсан.
Б.Хурц: Би мөн ялгаа байхгүй. Нам бус, төрийн албан хаагч.
Ш.Сайхансамбуу: Боломжийн хүмүүс оруулж иржээ. Хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан. Авлигатай яаж тэмцэхээ өөрсдөө сайн мэдэх улс. АТГ-т хийгдэж буй мөрдөн байцаалт намуудын шахалтаар зогсдог, зогсоохоос өөр аргагүй болгодог гэдэг. Үүнийг сөрж ажиллаж чадах уу? Төрийн өмч идсэн хулгайч нартай яаж тэмцэх вэ? Авлига хавтгайрсан гэдэгтэй санал нэг байна уу?
Н.Ганболд: Шахалт дарамт бий гэдэг яриа мэдээлэл маш их бий. Прокурорын байгууллагаас хуулийн дагуу хяналт тавих байх, бид ч саад бэрхшээлийг давж ажиллана.
Б.Хурц: Гол асуулт бол мөрдөн байцаагчдад дарамтад их ирдэг гэлээ. Хуулийн дагуу энэ бол хараат бус байх ёстой, цаашдаа ч хуулийн дагуу явна гэж найдаж байна.
Б.Бат-Эрдэнэ: Шударгаар ажиллах, хүн хэлмэгдүүлэхгүйн тулд ямар зарчимтай ажиллахаар байна?
Н.Ганболд: Шахаж шаардаж ажиллана аа.
Г.Баярсайхан: АТГ төсвөөс санхүүждэг мөртлөө маш хаалттай байгууллага. Хэвлэл мэдээлэлд хэр ил тод, нээлттэй байх вэ?
Н.Ганболд: Ил тод байна. Гэхдээ авлигын хэрэг олон асуудал давхцаж сунжирдаг. Хувь хүний нэр хүндийн асуудлыг анхаарна. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх асуудал дээр түлхүү анхаарна.
Н.Ганбямба: АТГ-ын эхний дарга нь нас барсан. Удаах нь баригдаж шийтгэгдсэн. Ийм эрх зүйн орчин та нарыг угтаж байна. Хуучин эрх зүйн орчинд ажиллах уу, өөрчлөх санал тавих юм уу? Том акулуудад хүрч чадах уу, ганц нэг акулаар туг тахимаар байна, ингэж чадах уу? Ингэхэд юу саад болох бол, саадыг арилгахын тулд хууль зүйн орчныг өөрчлөх ч юм уу, тодорхой санал байна уу?
Н.Ганболд: Хууль зүйн орчин нийгмийн төлөвшлөө дагаад гайгүй болох байх аа. Эрх зүйн орчин, холбогдох хуулийг өөрчлөхийн хувьд явцдаа санал өгнө өө.
Гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа үг хэлэв.
С.Эрдэнэ: АТГ гэхээр л албан тушаалтнуудын эрлэг юм шиг байж болохгүй шүү. Бас бүлэглэлүүдийн зэвсэг юм шиг битгий байгаасай гэж хүсч байна.
Я.Батсуурь: Хөгжихөд гай болж байгаа ганц юм бий нь авлига. Иргэд ядуудаа бухимдахаас илүү шударга бус байдалд бухимдаж байна. Түрүүчийн АТГ олигтой юм хийгээгүй, хороо багийн хэмжээнд л ажилласан. Та нарын ажил бол бэлэн, сар жилээр хүлээх хэрэггүй, ойрын хугацаанд оройноос нь, дээрээс нь ажлаа шуурхай эхлээрэй. Ерөнхийлөгч намын харъяалалгүй хүмүүс оруулж ирсэнийг дэмжиж байна.
Э.Мөнх-Очир: Зөв хүмүүс гэж хүмүүс хэлж байна, би ч хоёуланг нь сайн мэднэ, төрийн даалгавар сайн биелүүлсэн. Яаралтай ажилдаа ороорой. Төрийн байгууллагын хүмүүс хадны мангаа биш шүү, битгий тэднийг айлгаж ичээгээрэй.
Д.Арвин: Энэ хүмүүсийг дэмжиж байна. Мэргэжлийн өндөр чадвартай хүмүүсийг олж тавьж байгаа нь нэг талаасаа зөв юм. Баян хоосны ялгаа бол АТГ-ын ажил биш ээ. Ийм ялгаа гараад байвал бидэнтэй л холбоотой. Дунд шатнаас үг өгүүлэл их ирж байна. Сонгууль дөхөөд ирэхээр хүмүүс бие биенээ их матаж байна. Дунд шатныхан нэгнээ матаад унагах гээд шалгуулаад ажил хийлгэхгүй байна гэж. Намын бүлгийн хурал дээр ч би нэр устай нь хэлсэн. Хүмүүсийг тайван ажлаа хийлгэх талаас нь хичээж ажиллаарай.
С.Ламбаа: Концессийн хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. Энийг анхаараарай. Монголчууд бүгд авлигачин болчихсон юм уу. АТГ-т орлогын мэдүүлэг өгдөг хүмүүс л шалгагддаг гэж би ойлгосон. Гэтэл өгдөггүй улсууд нь хүртэл шалгагдаж байдаг. Шан харамжийг авлигаасаа ялгаач. Дотор нь одоо байж байгаа улсуудтайгаа ажиллаарай. Тэнд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлзүйн асар их хямралтай байгаа шүү. Байгуулагдаад удаагүй байтал гуравдахь удирдлага нь ирж байгаа учраас. Цагдаа тагнуулд байсан улсууд нээлттэй биш шүү. Та нарын амнаас ч үг гарахгүй байна. Ингэж байж яаж байгууллага удирдах юм. Өөрсдөө ч, хүмүүсээ ч амнаас нь үг гаргадаг болгоорой.
Ингээд үг хэлэх гишүүд дуусч санал хураав. Хуралдаанд 58 гишүүн оролцож 98.1 хувийн ирцтэй байсан бөгөөд Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилохыг дэмжихээр санал хураахад 94.8 хувь нь дэмжиж, танхимд байгаагүй Д.Батбаяр, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нарын санал "татгалзсан" гэж гарав. Харин Б.Хурцыг АТГ-ын дэд даргад томилохоор санал хураахад хуралдааны танхимд байсан Р.Раш гишүүн ганцаараа татгалзсан санал өгч бусад нь дэмжсэн юм.
Үүний дараа спикер Д.Дэмбэрэл томилогдсон хоёрт баяр хүргээд “Соён гэгээрүүлэх ажил бол хамгийн чухал шүү” хэмээн санууллаа. Хуралдааны төгсгөлд Д.Дэмбэрэл тогтоолын эцсийн найруулга дээр санал хэлэх хүн бий эсэхийг лавлахад гишүүн Ц.Нямдорж “Тогтоолоор томилж байгаа биз, Дэмбэрэл гуай?” гэж асууснаа “Түрүүчийн дарга нарыг чөлөөлсөн тогтоол заавал гарах ёстой шүү. Цалин цавууны асуудал ч номоороо яригдах ёстой. Их хурлын протоколыг сүүлд нь хөдөлмөрийн дэвтэрт нь бичилтэй биш. Чөлөөлсөн тогтоол батлахгүй бол сүүлд эвгүй байдалд орно шүү” хэмээн анхааруулав. Харин Д.Дэмбэрэл дарга “Шүүхийн шийдвэр гарсан бол огцорсон гэж тооцно гэж байгаа. Тэрүүгээрээ явна гэж би ойлгож байна” гэснээр хэдэн сар сунжирсан АТГ-ын удирдлагыг томилох асуудалд УИХ цэг тавилаа.