МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр батлан даалтад гаргаж, цагдаагийн хамгаалалтыг буулгаснаар тэрбээр хуурай өлсгөлөнгөө зогсоосон. Өлсгөлөн зарлаад 12 хоносон түүний бие тааруу байхын хажуугаар тун их туржээ. Энэ 12 хоногт Н.Энхбаяр 16 кг, өдөрт дунджаар 1,3 кг турсан нь эмч нар болон гэр бүлийнхнийг нь санааг зовоож байна. Түүнийг өлсгөлөнгөө зосгоосныхоо дараа авахуулсан гэрэл зураг нь зарим хүнийг цочролд оруулсан юм.
Н.Энхбаяр одоо хоёрдугаарт эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Н.Энхбаяр одоо хоёрдугаарт эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа билээ.