Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаанд зодоглохоор Аймгийн хурц арслан О.Баярхүү, Н.Баттүвшин, Н.Өсөхбаяр, Д.Цэвэлсодном, Б.Очирхүү, У.Береке, Э.Мөнхбаатар, Х.Энхчулуун, Н.Амгаланбаатар нараар манлайлуулсан хүчит бөхчүүд бүртгүүлжээ.
Гэвч үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байсан бөхчүүдээс Аймгийн хурц арслан Д.Алтанцоож, М.Еркебулан, О.Наранбаатар, Аймгийн заан С.Доржпалам нарын зэрэг бөхчүүд бүртгэлд нэр нь байхгүй байлаа.
Тэд яагаад уг чухал барилдааныг өнжих болов? Бүртгэлээс хоцорсон, бэртэл авсан, эсвэл барилдахыг хүсээгүй зэрэг таамаг байж болох юм. Аймгийн хурц арслан О.Наранбаатар өнгөрсөн жилийн уг барилдаанд үзүүр булаасан бол М.Еркебулан шөвгийн дөрөвт үлдэж байлаа.
Л.Баяр