“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль зургаан хоногийн турш үргэлжилж өчигдөр хаалтаа хийлээ.
Уг фестивалийг монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож байгаагаараа онцлогтой байв.
Энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулагдсан тус фестивалийн үеэр монголчуудын үндэсний Сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулж буйгаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолт зэрэг олон арга хэмжээг өртөөчлөн толилуулсан байна. "Монгол" нүүдэлчин өвлийн фестивалиас онцлох фотог хүргэж байна.
Сэтгэгдэл (1)