
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан энэ сарын 20, 23-нд энэ оны ААШТ-д оролцох эсэхээ шийдэх тун чухал хоёр тоглолтод оролцоно. Тухайлбал, өнөөдөр Гуамын шигшээ багтай тоглож буй. Гуамын шигшээ баг өнгөрсөн онд Монголыг талбайд нь 74:63-аар хожсон. Тиймээс яг энэ цаг мөчид манай шигшээ баг 12 болон түүнээс дээш оноогоор заавал хожих хүндхэн даалгавартай нүүр тулаад буй. Өөрөөр хэлбэл, энэ тоглолтод 12-оос дээш онооны давамгайллаар ялалт байгуулбал ААШТ-д оролцох боломж нэмэгдэх юм.
Манай шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Фрагкиас Василойс ажиллаж буй бөгөөд тэрбээр анх 18 тамирчинг шигшээ багт дуудсан. Улмаар бэлтгэлийн дараа О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр, Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Г.Болор-Эрдэнэ нарын хамт Гуамыг зорьсон. Иймд уншигч та бүхэнд шигшээ багийн тамирчдын товч танилцуулгыг хүргэж байна.
BCH KNIGHTS багийн тоглогч Ж.Эрдэнэцогт зургаадугаар ангид байхаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Тэрбээр 186 см өндөртэй, 90 кг жинтэй.
Г.Болор-Эрдэнэ: Анх төрсөн ахыгаа хараад сагсчин болох хүсэлтэй болж 7-р ангиасаа хойш хичээллэж эхэлсэн. Үндэсний дээд лигт “ Эрдэнэт майнерс” багаас тоглодог ба 2022-2023 оны дээд лигийн аварга болж байсан. Түүний өндөр 186см, 73кг жинтэй.
“Бишрэлт металл” багийн тамирчин Э.Энхбаясгалан 2011 оноос эхэлж сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Түүний өндөр 193см, 91кг жинтэй.
АНУ-ын ахлах сургууль болон коллежийн түвшинд тоглож байсан Ч.Маргад нь 20 настай , 195 см өндөртэй юм.
А.Азбаяр: Багаасаа “Хасын хүлэгүүд” багийг дэмжсэн тэрбээр 2023 оноос тус багт нэгдэн тоглож байгаа билээ. Мөн үндэсний шигшээ багийн хамгийн залуу тамирчин бөгөөд 19 настай, 204см юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Билгүүн. Тэрбээр 2005онд “Баганат өргөө” багийн бүрэлдэхүүнд нэгдэн орж дээд лигт тоглож эхэлсэн. Түүнээс хойш 10 гаруй жил тоглож буй. Түүний өндөр 197см жин 90кг.
Үндэсний шигшээ багийн тамирчин О.Энхбаатар нь 2013 оноос хойш сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.2022- 2023 оны дээд лигийн аваргыг “Эрдэнэт Майнерс” багийн хамт авж байсан. Тэрбээр өнөөдөр 29 настай 199 см өндөртэй юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин Ч.Ихбаяр нь үндэсний дээд лигт “Хасын хүлэгүүд баг”-т тоглодог ба 2021 оноос хойш тоглож эхэлсэн. Түүний өндөр 192 см юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Саруул-эрдэнэ нь “Хасын хүлэгүүд баг”-т тоглодог бөгөөд спортоор хичээллээд 15 дахь жилдээ орж байна. Мөн тэрбээр Тайвань улсын оюутны лигт тоглодог байсан. Түүний өндөр 186 см жин 80кг жинтэй.
“Тэнүүн өлзий металл” баг үүсгэн байгуулагдахаас эхлээд 10 жил тасралтгүй тоглож буй. Т.Ууганбаярын өндөр 182 см, 70кг жинтэй.
“Хасын хүлэгүүд” багийн залуу тоглогч Ч.Тэмүүлэн 15 настайгаасаа хойш сагсан бөмбөгөөр хичээллэсэн ба одоо тэрбээр 21 настай. “Хасын хүлэгүүд” багт нэгдсэн анхны жилдээ аваргын бөгжийг зүүсэн билээ. Түүний өндөр 195 см.
АНУ-ын коллежийн сагсанбөмбөгийн лигт тоглож байгаад эх орондоо ирсэн Г.Дөлгөөн нь 21 настай түүний өндөр 201 см юм.
“Хасын хүлэгүүд” багийн тоглогч Б.Барсболд нь залуу тамирчдын нэг бөгөөд 20 настай юм. Түүний өндөр 181 см.
- Тайванийн сагсан бөмбөгийн мэргэжлийн "SBL" лигийн "Changhua Bll" багийн тоглогч Э.Сугар-Очир 2016 оноос хойш сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Түүний өндөр 200см юм.
- “Дархан юнайтед” багийн тоглогч Г.Балжинням нь Ази тивийн шилдэг 16 настнуудын бэлтгэлд хамрагдаж байсан. Тэрбээр 195 см өндөртэй, 90кг жинтэй юм.
- Ш.Энхийн-од нь 16 насандаа дээд лигт “Хангарьд Хан-Уул” багт нэгдэн тоглож байсан. Хойд Америкийн Оюутны Сагсан Бөмбөгийн Холбооны нэгдүгээр дивизонд данстай тамирчин юм. Түүний өндөр 203см, жин 81 кг юм.
- Тайваний мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн Taichung Suns багийн тамирчин Д.Баясгалан нь 1997 онд Дорнод аймагт төрсөн. Түүний өндөр 182 см юм.
- “Этүгэн ирвэсүүд” багийн ахлагч Б.Энх-Амар үндэсний шигшээ багт анх удаа дуудагдаад буй. Тэрбээр Этүгэн их сургуульд сурдаг ба 21 настай , 202 см өндөртэй.