Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр 12 бөхөөс шинжилгээ авчээ.
Тэдгээртнэй танилц:
Ингэснээр 2024 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеэр дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 бөхийг шинжилгээнд хамруулаад байна.
Сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ. Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж түргэвчилсэн горимоор авхуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдрийн нислэгээр хүргүүлж байна. Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш 2 хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн. МҮБХ-ноос шинжилгээний хариуг ирсэн өдөр нь зарлах ажээ.
Л.Баяр