Засгийн газар өнөөдөр 11:00 цагт хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар, Нийслэлийн агаарын бохирдлын талаар, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар,“Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” зэрэг найман асуудал хэлэлцэнэ.