ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэд томуу, томуу төст өвчнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Томуу бол илүү хүнд буюу амь насанд эрсдэл учруулдаг. Харин ханиалгах, хамарнаас нус гарах, халуурах шинж тэмдгүүд нь томуу төст өвчний шинж тэмдэг юм. Эдгээр шинж тэмдэгүүд томуу дээр илэрдэггүй. Томуугийн өвчлөл бол бидний мэдэхээр коронавирусын вирустэй төстэй. Сүүлийн өдрүүдэд насанд хүрэгчид томуугийн вирусээр өвчлөх эрсдэл нэмэгдэж байна. Насанд хүрэгчид илүү хүнд өвдөх эрсдэлтэй байдаг" гэв.