Өнөөдрийн 11 цаг 10 минутын байдлаар Баруун 4 зам орчмын агаарын чанарын индекс 131-т хүрэв. Тодруулбал, АЧИ 101-200 хүрсэн тохиолдолд "Бага бохирдолтой" гэж үзнэ. Энэ үед уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.
М.Жаргал