
Хайрын дууны эзэд болох хамгийн олон хит дуутай Outlaw хамтлагийн 20 жилийн ойн тоглолт 9 дүгээр сарын 20-нд Hit Park-д болох гэж байна. Тус хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх 20 фотог та бүхэндээ танилцуулъя.
2005 он Эрдэнэт хотын соёлын ордонд Outlaw хамтлагийн анхны бүрэлдэхүүн
2005 он Outlaw хамтлагийн “Хайраас минь надад юу үлдэв”, “Чамайг харахыг хүснэ”, “Надаас бүү холдооч” зэрэг дуунууд нь дарааллан хит болж, Эрдэнэтийн студи санал тавьж, анхны тоглолтоо хийхээр бэлдэж байсан үе.
2006 он “Хангарьд” palace-д болсон арга хэмжээний үеэр тайзны ард
2007 он Эрдэнэт хотын шилдэг хамтлаг тодруулах Awards-т оролцож, шилдэгийн шилдэг номинациар шалгарч байв
2007 он “Сонс найз минь” дууны шүлгэн дээр ажиллаж буй нь
2007 он Outlaw хамтлаг Улаанбаатар хотод уран бүтээлээ цацаж эхэлж байсан үеийн зураг
2008 он “Надаас бүү холдооч” дууны клипний зураг авалтын үеэр хамтлагийн гишүүн Э.Ариун-Эрдэнэ, Б.Бямбасүрэн, Г.Чинзориг нар
2009 он “Надаас бүү холдооч” тоглолт
2009 он “Надаас бүү холдооч” тоглолтын бэлтгэлийн үеэр
2009 он Тавдугаар сард “Надаас бүү холдооч” тоглолтын бэлтгэлийн үеэр
2010 он “Мөсөн хайр” тоглолт. Тус тоглолт “Open Air”-ийн рекорд тогтоож, 24 мянга гаруй хүн цуглаж байжээ
2010 он “Мөсөн хайр” тоглолтын билетийн зураг
2010 он “Камертон” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтод уригдсан хоёр хип хоп хамтлагийн нэг нь байсан
2011 он Эрхүү хотод суралцдаг оюутнуудын хүсэлтээр урилгаар очиж, тоглолтоо хийж байжээ
2012 он SBN телевизийн “Манай аялгуу” төсөлд оролцож, “Торгон хилийн зүг” дуу оногдож, Ардын жүжигчин Баярмагнайд хүсэлт тавин хамтран дуулж байсан. 20 жилийн ойн тоглолтоор энэхүү дууг дуулна
2012 он “Thank you Outlaw” баримтат киноны бичлэгт орж байх үеийн зураг
2012 он Outlaw хамтлагийн ойн тоглолтын үеэр
2012 он Төв талбайд болсон тоглолтын тайзны ард
2012 он “Шаргал гуниг” дууны клипний зураг авалт
2013 он Европт амьдардаг Монголчуудын хүсэлтээр Европын найман орноор аялан тоглолт зохион байгуулж байжээ